Зөвлөгөө

ХҮҮХДЭЭ ҮГЭНД ОРДОГ БОЛГОХ 10 ЗАЛЬ – Хадгалаад аваарай

1. “Явья, чамайг зөндөө хүлээлээ” гэж уцаарлахын оронд “Гараандаа, анхаар… марш! Гүйгээд!”

2. “Наадахаа идэхгүй бол амттан өгөхгүй шүү!” гэж сүрдүүлэхийн оронд “Энэ жаахан котлетыг идчихвэл оронд нь нэг гоё амттай юм чам руу нисээд л ирнэ дээ”

3. “Аяга тавгаа хураа!” гэж захиргаадахын оронд “Хэрэв чи шидтэн байсан бол ширээгээ агшин зуур цэвэрлэчих байсан даа” хэмээн мөрөөдөнгүй хэл.

4. “Надад битгий дараа болоод бай!” гэж хөөхийн оронд “Чи цаанаа жаахан тоглож бай. Намайг завтай болохоор хоёул мини-баяр хийе”

5. “Битгий маяглаад бай, тэр футболкийг чинь угаагаагүй байгаа, энийг өмс” гэж үглэхийн оронд “Хараач, энэ нөгөө хүн аалзтай футболканы чинь хамаатан нь шүү дээ, хоёул өмсөөд үзэх үү”

6. Улиг болсон “Одоо унтаач ээ!” гэхийн оронд “Чамд хөнжлөөрөө хучих сонин арга зааж өгөх үү?”

7. “Алган боов амсах гээ юу? ” гэж заналхийлэхийн оронд “Нэг хүн чих хүзүүгээ хүйтэн усаар угаалгах гээд байна, чухам хэн гэдэг нь сонин байна”

8. “Үгэнд ороод өгөөч ээ! ” гэж аргаа барахын оронд “Хөөе, хараарай. Муухай ааш явж байна. Чам руу үсрээд орчих бий дээ, бариад аваарай” гэж хашгир.

9. “Хичнээн удаа хэлүүлэх гээв?” гэж уцаарлахын оронд” Нэг нууц мэдээ дамжуулъя. Сонсоод давтаад хэлээрэй. ” гэж нууцлаг маягаар шивнэ.

10. “Гараа угаасан уу? ” гэж улиглахын оронд “Чиний гар угаасан ус тас хар өнгөтэй гарна даа, мөрийцөх үү?

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !