Онцлох

PRIUS АВТОМАШИНЫГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛ – Хадгалаад аваарай

Prius маркын хосолмол хөдөлгүүртэй суудлын тэрэг хотын хөдөлгөөнд илүү тохирсон тээврийн хэрэгсэл.

1. Таны  худалдаж авахаар сонирхож буй Prius суудлийн авто машины төв болон хянах самбарт анхааруулах тэмдэгтүүд асаж байвал авах гэж зүтгэх хэрэггүй.

2. Унаж шалгаж үзэхдээ хаазын педалыг огцом гишгэж үзэхэдурд хянах самбарт анхааруулах гэрлүүд асч байвал өндөр хүчдэлийн батерей муудсаны шинж.

3. Сонирхож буй Prius-ын дотоод шаталтын хөдөлгүүр болон хурдны хайрцагнаас ямар нэгэн илүү дуу чимээ гарч байгаа эсэхийг сайн сонсох.

4. Худалдаж авахаар тогтсон бол мэргэжлийн засварын газарт оношлуулах хэрэгтэй. /Приус засварын газарт/

 

Prius авто машинтай жолооч нарын анхааралд

1. Онцын шаардлагагүй үед хөдөлгүүр унтраастай үед цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах хэрэггүй. Жижиг 12-ын аккумулятор сууна.

2. Prius-ийн (Prius 11, 20, Estima Hybrid) хамгийн их эвдрэх магадлалтай эд ангид цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн хүчлүүр орно.Хий хуралдсанаас болж эвдэрхэд хүрдэг. Иймд тогтмол хугацаанд хий авах болон шингэн нэмэх хэрэгтэй. /Улаан өнгийн халуун хүйтэнд тэсвэртэй шингэн хэрэглэх /

3. Жолоо нь цахилгаан хүчлүүртэй тул гидрийн шингэн хэрэглэхгүй бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн банкыг жолооны хүчлүүрийн банк  хэмээн андууран гидрийн шингэн хийдэг явдал бий. Иймээс анхаарна уу!

4. Дугуй давсан усанд орж болохгүй ба орвол цахилгаан хэлхээнд ус орж систем гэмтэх аюултай. Ялангуяа урсгал ус, үерийн усандорж болохгүй.

5. Өндөр хүчдэлийн батерейн агааржуулалт онгорхой байгаа эсэхийг шалгаж байх. Агааржуулалтын мотор ойр ойрхон ажиллаад байвал өндөр хүчдэлийн батерей муудаж байгаан шинжюм. Мэргэжлийн засварын газарт оношлуулах хэрэгтэй. /Приус засварын газарт/

6. Дугуйн хэмжээ, хээ нэг ижил байх ёстой. Тэгэхгүй бол ABS системийн гэрэл асч алдаа зааж улмаар батерейнд ачаалал өгч хэрэглэх хугацааг багасгана. Нөөц дугуйтай удаан явж болохгүй бөгөөд аль болох түргэн солиулах хэрэгтэй.

7. Өвлийн нөхцөлд гадаа -20 градусаас доош орсон үед удаан тавих буюу хонуулж болохгүй.Учир нь хэт хүйтэнд өндөр хүчдэлийн батерей бээрэх, цэнэг алдах магадлалтай. Гарцаагүй хонуулах нөхцөлд Prius 10 багаажны хөндийдPrius 11, 20 хойд суудлаа хэвтүүлээд 40-60 Вт-ын гэрэл оруулж төмөр хувин доор нь тосч асаалттай чигээр нь машинаа хучиж хонуулах хэрэгтэй.

8. Чирэх шаардлагатай бол N дээр тавьж ойр зайд 20 км/ц-аас хэтрүүлэхгүйгээр чирж болно. Холоос бол ачиж ирсэн нь зөв.

9. Явдал дунд хурдны хайрцагийн шилжүүлэгчийг N байрлалд огт хийж болохгүй.Хийсэн тохиолдолд өндөр хүчдэлийн батерей цэнэглэгдэх горим ажиллахгүй болдог.

10. Шаварт суух, цасанд суух зэрэгт хойш Rухрааж холхиулах нь батерейг суулгана. Учир нь ухрах үед зөвхөн цахилгаан мотор ажилладаг.

11. Өндөр хүчдэлийн батерей суусан үед шар мэлхийн зураг асч бензин хөдөлгүүр асах үед чичрэн доголдох байдал гарч улмаар хааз авахгүй болно. Иим үед P байрлалд тавьж асаалттай цэнэглэх хэрэгтэй.

12. Цасан ширхэгтэй шар гэрэл хүйтэн өдөр асах бөгөөд хор нөлөөгүй.

13. Хянах самбар дээрх хурдны хайрцагийн Pбайрлалын гэрлийн хүрээ гарч ирээгүй үед асаах гэж яарах хэрэггүй. Гарч ирэхгүй бол 12 вольтийн аккумлятор суусны шинж.

14. Засмалд зориулсан учраас рулийн люфттэй юм шиг дуу шороон замд явахад гардаг. Үүнд эмзэглэх хэрэггүй.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !