ХҮНИЙГ ГАР, ХУМСААР НЬ ШИНЖИХҮЙ – Хадгалаад аваарай
Хумсны тухайд хүний зан чанарыг илэрхийлж өгдгөөс гадна хүний зан авир, эрүүл мэндийн илэрхийлэл болдог.
Том хумс – Чимээгүй тайвны илрэл. Том хумстай хүн атаа, хорслоос болж зовдоггүй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлүүлэхийн тулд өдөөн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгүй тэвчээртэй байдаг.
Урт хумс – Чадвартайн шинж. Урт хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дүрсхийн асахгүй.
Хэт урт хумс – Назгай. Ихэнхдээ удаан хөдөлгөөнтэй назгай байдаг. Өөртөө итгэх итгэл бага, бүрэг нууцлагдмал хүмүүс. Урт хумсанд хиймэл хумс орохгүйг анхааралдаа аваарай.
Хэт богино хумс – Түрэмгий зан. Ажилсаг хичээнгүй, бусдыг шүүмжлэхдээ гаргуун. Ам муруйсан бол тэдэнтэй эвлэрэхэд бэрх. Уур уцаар ихтэй. Шазруун. Өөнтөгч байх нь цөөнгүй.
Хатуу хумс – Мөнгөнд дуртай. Эрүүл мэндээр сайн боловч ууртайн дээр мөнгөнд дуртай байдаг.
Нимгэн хумс – Эрүүл мэнддээ анхаар. Таны хумс нимгэн бол эрүүл мэнддээ анхаарах болжээ. Хэрвээ ургадаггүй, нимгэн салаалсан хумстай бол эрүүл мэнд маш дордсныг илэрхийлнэ.
Шовх шувтан хумс – Үнэний төлөө тэмцэгч.
Богино зөөлөн хумс – Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Зөөлөн хумстай бол та сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөнгөн хийсвэр нэгэн.
Хавтгай хумс – Бүдүүлгийг илэрхийлдэг. Хумс хавтгай, бага зэрэг төвийсөн бол нэлээд бүдүүлэг. Ёс суртахуундаа анхаарах шаардлагатай нэгэн.
Богино өргөн хумс – Мэдрэмжийн илэрхийлэл. Мэдрэмж сайтай хумүүс. Тэднээс өөрийгөө хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.
Улаан хумс – Ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж. Хумсны өнгө эрүүл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан өнгө давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж.
Хумсны дээрх цагаан хагас сарнууд – Цусны эргэлт муудсны шинж. Энэ нь хумс тэжээлгүй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерөөсөө хагас саргүй байвал сайн гэж үздэг ажээ.
Хэн нэгнийг гарын алгаар нь мэргэлэхдээ хурууг нь сонждог.
Уян хатан хуруу – Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарч чадна. Ийм хүмүүс ихэвчлэн зальжин байдаг.
Болхидуу хуруу – Бусдыг уучлахын оронд, нэгийгээ үзэж байж л санаа нь амарна. Тэд өөрт нь таагүй зүйл хийсэн хүнийг хэзээ ч мартахгүй.
Шулуухан хуруу – Чөлөөтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хүмүүс ихэвчлэн ой сайтай байдаг.
Мойног хуруу – Энэ нь ихэвчлэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.
Шируун алга – Эрч хүчтэй ийм хүмүүс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггүй. Тэдний алга голдуу хуурай, гар барихдаа хүртэл чанга байдаг.
Зөөлөн алга – Үлбэгэр сул доройн шинж. Гэхдээ ийм хүмүүс тусч, өрөвчхөн. Тэд гомдомхой, бас өгөөмөр сэтгэлтэй байна.
Зузаан алга – Ийм алгатай хүн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн. Зөвхөн албан тушаал ахих, өөрийнхөө нэр төрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг. Бусдыг хайрладаггүй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.
Эх сурвалж: Galuut.com