Дэлхий дахинд

50 НАСАНДАА ХАРАМСАХГҮЙН ТУЛД 30 НАСНААС ӨМНӨ ЮУГ АМЖУУЛАХ ЁСТОЙ ВЭ? – Шэйрлээд аваарай

Quora цахим хуудас 50 нас гарсан хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэднээс 30 нас хүрээгүй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? гэж асуусан байна. Хариултууд энгийн боловч “ухаалаг” байжээ.

 

50 НАСТНУУДЫН ЗАЛУУСТ ӨГСӨН 20 ОНЦЛОХ ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА:

 

1. Тамхи татахаа зогсоо. “Хэрэв та нар намайг яг одоо харах боломжтой байсан бол би өөрийн турж эцсэн өвдгөн дээрээ суугаад та бүгдээс тамхи татахаа зогсоохыг аминчлах гуйх байсан” гэж нэгэн оролцогч бичжээ. Мэдээж тамхи татсанаар танаас эвгүй, муухай үнэр ханхлах төдийгүй эрүүл мэндэд тань олон талын сөрөг үр дагавартай. Тамхи татах зуршлаа таягдан хаях болоогүй гэж үү?

2. Нарнаас хамгаалах тос хэрэглэж заншаарай. Үрчийж, хуурайшиж, холцруутсан, мөн өнгөө алдаж, нөсөө толбоо үүссэн арьстай болмоор байна уу? Үгүй бол, наран шарлагын газарлуу явахаас өмнө нарнаас хамгаалах тос аваарай.

3. Үргүй зардлаа тана. Магадгүй уйтгартай, сонирхолгүй зөвлөгөө байж мэдэх юм. Тэгвэл 30 нас хүрэхэд хадгаламж үүсгэх эх үүсвэр цөөрч, зарлага өсдөг. Тиймээс яг одооноос эхэлж, зарлагаа танаж, хадгаламж хуримтлуулаарай.

4. Төрөл төрөгсөдтэйгээ найрсаг харилцаатай бай. Гэр бүл, ойр дотныхонтойгоо тийм ч сайхан харилцаатай биш гэж үү? Тэгвэл яг одоо асуудлаа шийдэж, эвлэрэх цаг. Учир нь он цаг улиран одох тусам гэр бүл, ойр дотны хүмүүс тань таны хувьд жинхэнэ үнэт эрдэнэ болон хувирна.

5. Эд зүйл биш дурсамж хуримтлуул. Та бол – таны амьдралын туршлага. 50 нас хүрээд амьдралаа эргэцүүлэхэд материаллаг эд зүйлсээс өөр юу ч цуглуулж, хуримтлуулаагүй байвал үнэхээр “эмгэнэл”. Аз жаргалтай, нандин дурсамж бол мөнгөөр худалдан авч болдоггүй, мөн мартагдаж хуучирдаггүй үнэт зүйл.

6. Бусдад өгч сур. Бусдад сайн үйлс, буян хийж бай. Бусдад аз жаргал бэлэглэх зүйлсийг нь өгч сур. Гэхдээ чин сэтгэлээсээ хийгээрэй. Хариу нэхэх хэрэггүй. Тэр цагт л таны зүрх хайраар бялхах болно.

7. Спортоор хичээллэ. Энэ бол үнэхээр чухал. Идэвхтэй амьдралын хэмнэл баримтал. Ингэснээр та 50 насандаа ч идэвхтэй амьдрах болно. Илүүдэл жин нэмэхээс сэргийл. Биеийн дасгал хөдөлгөөн тогтмол хий.

8. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сур. Аз жаргал нь алдар, нэр хүнд, амжилтаас илүү чухал. Үргэлж аливаа зүйлд гомдоллохын оронд өөрт байгаа зүйлд сэтгэл хангалуун бай. Ингэснээр та өдөр бүр, алхам тутамдаа аз жаргалыг мэдрэх болно.

9. Маргааш гэж бүү хойшлуул. Байшин худалдаж авмаар байна уу? Ном бичмээр байна уу? Боловсролын зэргээ нэмэгдүүлмээр байна уу? Хоёр дахь дээд боловсрол эзэмшмээр байна уу? Эсвэл хөгжим тоглож сурмаар байна уу? Өөрийн гэсэн бизнес эхлүүлмээр байна уу? Тэгвэл яг одоо эхлүүл. Маргааш, дараа болъё гэж бүү хэл. 30 наснаас хойш амьдрал маш хурдан өнгөрдөг гэдгийг бүү мартаарай.

10. Нойр сайн авч бай. Хангалттай нойр ав. Тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрж хэвшээрэй. Нойргүйдэх өвчинтэй бол эмчийн зөвлөгөө авч, хурдан эмчлэх хэрэгтэй.

 

11. Шүднийхээ эрүүл мэндэд анхаар. Нас ахих тусам шүд, амны хөндийн өвчлөл нэмэгддэг. Ингэснээр эмчилгээнд та цаг зав, мөнгө ихээр зарцуулна. Тиймээс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвшээрэй.

12. Сониуч бай. Гэрээсээ гараад “галзуу” гэмээр зүйл хий. Адал явдал эрэлхийл. Зургаа авахуул, найз нөхдөө дагуулан аялалд яв. Чухам эдгээр л гэнэтийн, “галзуу” зүйлс хөгширсөн хойно мартагдашгүй дурсамж болон үлдэнэ.

13. Эрүүл мэндэд ашиггүй зүйлс бүү ид. Хүн амьдралынхаа туршид багагүй хөрөнгө мөнгө хоол хүнсэндээ зарцуулдаг. Ингэхдээ эрүүл мэндэд ашиггүй, харин ч хор болж мэдэх түргэн хоол зэргийг худалдан авч, иддэг байна.

14. Жилд хамгийн багадаа 10 “сайн” ном унш. Та тархиа тогтмол хөгжүүлж байх хэрэгтэй. Видео тоглоом тоглож, зурагт үз гэсэн үг биш. Харин сонгодог уран зохиол, сонирхолтой шинжлэх ухааны бүтээл зэрэг “сайн” ном унших хэрэгтэй.

15. Бясалгал хийж сур. Бясалгал хийх нь тийм ч их цаг хугацаа шаардахгүй. Гэхдээ бясалгал хийснээр таны амьдралд маш том өөрчлөлт гарна. Олон ч шинжлэх ухааны судалгаа үүнийг баталжээ.

16. Аял. Аль болох их. Аялал таныг өөрчилнө. Аялал таны хариултыг нь олоогүй олон асуултад хариулт өгдөг. Танд эрч хүч, урам зориг хайрлана. Мөн айдсыг тань үгүй хийнэ. Аялал бол танд амьд яваагаа мэдрэх тэр л мэдрэмжийг өгч чадах гайхалтай зүйл.

17. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. 50 нас хүрэхэд бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа нь огт хамаагүй болдог. Яг одооноос эхэл. Хүчтэй бай.

18. Тэмдэглэл хөтөл. Тэмдэглэл хөтөлснөөр та нандин дурсамжуудаа хэзээ ч мартахгүй. Бүгдийг нь тэмдэглэ, фото зургийг нь хавсарга.

19. Найз нөхдөө хайрла. Хүнд хэцүү үед дэргэд тань байдаг, үргэлж урам зориг хайрлаж, үлгэр дуурайлал үзүүлж байдаг тэр хүмүүсээ хайрлаж, нандигна. Тэднийхээ хамт инээж хөхөр. Амьдралын аз жаргалыг мэдрээрэй.

20. Өөрийн гэр оронтой бол. Мэдээж өнөөгийн нөхцөлд энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал хүндрэлтэй. Гэхдээ эргээд очих, хамгийн гол нь тав тухтай байх тэр л орон зайг бүрдүүлэх хэрэгтэй.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !