Дэлхий дахинд

ЦАГААН ХОРХОЙНООС ХУРДАН САЛАХ УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ – Шэйрлээд аваарай

Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ цагаан хорхойтсон үед эмийн сангаас дур мэдэн цагаан хорхойны эм аваад өгчихдөг шүү дээ. Гэвч бүрэн эдгээж чаддаггүй. Уламжлалт анагаах ухаанд ямар эмчилгээ хийдэг вэ. Ямар эмчилгээ илүү үр дүнтэй байна?Цагаан хорхойн эм зөвхөн хошногоны амсар дээр байгаа хорхойг туулгаж гаргадаг. Тиймээс нэг хэсэгтээ загатнаа, зовиур арилж, намжмал байдалд ордог ч өндөг нь үлдсэн байдаг учир эргэж сэдэрдэг. Энэ болгонд эм өгөх нь сөрөг нөлөөтэй бөгөөд төгс үр дүнтэй эмчилгээ болж чадахгүй байна.

Тиймээс хүүхдийн дархлааг тэтгэсэн эм тан уулгах, уламжлалт анагаах ухааны нируха, зөөлөн шимт, угаалга зэрэг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх нь үр дүнтэй. Цагаан хорхой өвчний үед загатнахаас өөр ямар шинж тэмдэг илэрдэг вэ Ихэнх эцэг эхчүүд загатнах шинж тэмдэг илэрсэн хойно цагаан хорхойтсон байна гэдгийг мэддэг. Загатнах шинж тэмдэг илрэхээс өмнө хэвлийгээр хөөж томроно, өвдөлт заримдаа их заримдаа бага байдаг. Хүүхэд оройгоор уйлж, олон хүний дуу чимээнд уурлан, эвхэрч хэвтэх, унтаж байхдаа яргалах, бөх унтаж чадахгүй байх зэргээр бие нь тавгүйрхвэл цагаан хорхойтсон байж магадгүй гэж үзэн эмчид үзүүлэх шаардлагатай. Цагаан хорхойг тоохгүй байж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдийг маш сайн анхаарч байхгүй бол өвчилсөн тохиолдолд хор нөлөө ихтэй байдаг.

 

Цагаан хорхойноос хурдан салах арга насанд хүрэгчдэд зориулсан зөвлөгөө

Цагаан хорхойтойгоо мэдэх арга: Уртавтар хэрчсэн малын махыг бөгс загатнах буюу 8-9 цагийн хооронд хийнэ. Тэр үед бөгс тэвчээр алдтал загатнах ёстой. Тэр үед нь тэвчээртэй байж, махаа нэлээд байлгаад дараа нь авч үзвэл жижиг цагаан болсон байх \авгалдайнууд\ болно. Гялгар цаасан дээр дүлж гадагшлуулна. Гараа хүргэж болохгүй.Эмчилгээг хийх арга: 5-10 ш сармисыг жижиглэн няцлаад 100гр буцалсан бүлээн усанд хийж, 1 хоног байлгаад 20гр-ын тариураар хошного руугаа шахуулна\шүүж болно\ . Гурван орой давтана.

Хамгийн гол анхаарах зүйл нь дотуур өмдийг өдөр бүр сольж, халуун индүүгээр индүүдэх хэрэгтэй. Цагаан хэрэглэлээ мөн сольж, индүүдэж хэрэглээрэй.Сармисны 10 хумсыг буцалсан сүүтэй хольж уувал цагаанхорхойг гадагшлуулна. Сармисыг өглөө бүр сүүгүй, дангаар нь идэж болох бөгөөд их байх тусам төдий чинээ сайн болно. Идсэнээс хойш 2 цагийн дараа туулгын эмийг уудаг зэрэг нь үр дүнтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !