Онцлох

ЖАМЦ ДАВС ГЭРИЙН МУУ ЭНЕРГИЙГ АРИЛГАДАГ – Хадгалаад аваарай

1. Эртний нууруудын булан тохойд үүссэн ба тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.

2. Хүний биед нэн тустай – Жамц давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали,хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

3. Анагаах увидастай – Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,тархины даралттай хүн дэрлэж унтах, хоолой болон амны хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох, ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух, шүд өвдөхөд зуух, даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.Гималайн давсан гэрлийг дэргэдээ тавин биеийн массаж хийхэд хэрэглэх боломжтой. Монголд тухайлбал Тайланд массажийн газруудад түгээмэл хэрэглэгддэг. “Эмчилгээний” гэх улбар шар туяатай, давсан гэрэл рүү ширтэн хэсэг амрахад нүдний ядаргаа тайлагдаж, тайвширдаг.

4. Хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой – Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг ач холбогдолтой.

5. Гэрийн заслын нэг хэсэг болгоход тохиромжтой – Жамц давсаар урласан гэрэл байдаг гэдгийг сонсож байсан байх. Гэрэл давсыг халааснаар агаарт сөрөг ион ялгаруулж, ойр орчмын агаараа цэвэршүүлдэг байна. Давсан гэрэл Японд илүү алдартай, бас илүү хөгжсөн байдаг. Халдварт САРС өвчин болон Фүкүшимагийн цөмийн дэлбэрэлтийн үеийн агаарын бохирдлын эсрэг хэрэглэж байжээ.Мөн гэр дотор, ажлын байрандаа байрлуулан, дотоод засалд өнгө нэмэх бүрэн боломжтой. Гэртээ жамц давсыг тавьснаар муу энергийг сарниулах, компьютерийн хорт туяаг саармагжуулах олон ач тустай.

6. Гималайн давсан гэрэл хурц биш зөөлөн тод гэрэл ялгаруулж, өрөөний интерьерт нэгэн төрлийн чимэглэл болж, байгалийн натурал элементийг оруулж өгдөг. Тав тух, тансаг байдал нэмж өгөх тул таны унтлагын өрөө эсвэл ажлын өрөөнд тав тух, өнгө нэмнэ. Давсан гэрлийг сонгож худалдан авахад жижиг гэрэл нь дунд зэргийн хэмжээтэй унтлагын өрөөнд тохиромжтой байхад том гэрэл нь зочны өрөө болон ажлын байранд тохиромжтой. 2–3 кг давсан гэрэл нь 20 орчим квм талбайд байхаар тооцоолох юм. Тиймээс талбайгаа тооцоолсны үндсэн дээр 1 болон түүнээс дээш давсан гэрлийг гэртээ болон ажил дээрээ тавих боломжтой. Харин шүршүүр, угаалгын машин, аяга таваг угаагчаас хол зайтай байрлуулахыг анхаарна уу. Хэт чийгтэй газраас зайлсхийнэ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !