Онцлох

АМЖИЛТЫН ТАВАН ҮЕ ШАТ – Хадгалаад аваарай

1. Эхний үе: Бид ямар нэгэн юмыг хийх шийдвэр гаргасан үед түүнийгээ ямар нэгэн байдлаар эхлүүлж чаддаг. Энэ эхлүүлдэг эхний үе амархан байдаг.

2. Хэцүү үе: Эхлүүлсний дараагаар тодорхой хугацаа өнгөрөхөд хэцүү үе гарч ирдэг. Энэ хэцүү үеийг бид яаж ийж байгаад давахыг хүсдэг. Энэ үед бид бууж өгч болохгүй гэдгээ өөртөө сануулдаг. Нэр хүндээ бодоод гүрийх ч тохиолдол гардаг. Аль нь ч байсан хамаагүй хэцүүгээ давахын төлөө зүтгэдэг.

3. Харин энэ хэцүү үеийг давсны дараагаар хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирдэг. Гэвч энэ үед ихэнх хүмүүс бууж өгдөг. Чадахгүй юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна болъё гээд орхидог, зогсдог

4. Хэцүүгийн дараах хэцүү үеэ давсан тохиолдолд тодорхой хэмжээний үр дүнгээ үзэж эхэлдэг учраас хүн түүнээсээ урам авч, амжилт өөдөө үргэлжлүүлэн явдаг. Энэ бол Үр дүнгээ үзэж эхлэх 4 дэх үе юм.

5. Амжилтанд хүрэх 5 дахь үе: Цааш нь тууштай, тэвчээртэй явснаар зорилгодоо хүрдэг, мөрөөдлөө биелүүлдэг, тодорхой хэмжээний амжилтанд хүрч чаддаг.

 

Эхлүүлэх амархан, эхлүүлсний дараа анхны бэрхшээлээ туулах бас амархан байдаг. Үүнийг олон хүн хийж чаддаг. Гэвч маш цөөхөн хүн хэцүүгийн дараах хэцүү үеэ давж чаддаггүй.

Хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирэх энэ л мөчид бид өөрийгөө шахаж хамаг хүчээ шавхаж, бүх ид шидээ ашиглаж давах юм бол хүссэн амжилтаа гаргаж чадна.

Өөрөөр хэлбэл, энэ хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирж байна гэдгээ мэдэж, энэ үеийг давснаар үр шимээ үзэж эхэлнэ гэдгээ өөртөө сануулж, бүх л боломжоо ашиглаж, нойргүй ч хамаагүй, хоолгүй ч хамаагүй, бууж өгөлгүй зүтгэснээр хүссэн амжилтандаа хүрэх болно гэдгийг сануулахыг хүслээ.

 

Эх сурвалж: UkaTumur.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !