Онцлох

ӨРГӨСТ НОХОЙН ХОШУУГ ҮРЭЭР ТАРЬЖ УРГУУЛАХ АРГА – Хадгалаад аваарай

Нохойн хошууны тухай: Туяхан иштэй сөөг юм. Иш мөчир, найлзуур, навчны бариул хүртэл өргөстэй. 3-10 см урт хос бус өдлөг нийлмэл навчтай өндгөрхүү юмуу зуувгар, хурц орой бүхий 5-7 навчинцараас бүрдэнэ. Навчинцар цайвар ногоон өнгөтэй, нүцгэн гадаргатай. Голчоороо 3-5 см ягаан хүрэн, улаан өнгийн 5-7 дэлбээ бүхий цэцэгтэй.

Өргөст нохойн хошуу нь байгальд ихэвчлэн шинэс, нарс, хусан ойн дунд ургах бөгөөд 80 см-аас 1.5 метр орчим өндөр болно. Үрээр маш хурдан ургадаг онцлогтой. Үрийг намар түүж шууд тарих буюу хавар тарьдаг. Нохойн хошуу дотроо олон сорт байдаг. Ашигтай үзэсгэлэнтэй хашлага маягаар тарихад нэн тохиромжтой. Жимс нь С витаминаар баялаг цус багадалт архаг ангина нүдний хараанд нэн тустай. Таналт сайн даадаг ургамал. Өндөр нь 2 м гарантай ургана.

 

Үрийг түүх хугацаа: Нохойн хошууг үрээр тарихын тулд үрийг 8-р сарын дунд хэт боловсроогүй шаргал болсон үед түүж авна. Хэт улайж боловсорсон үрийн хүүдий хатуурдаг учир эхний жилдээ соёолж ургахгүй 2-3 дах жилд соёололт явагдана. Мөн хэт эрт ногооноор нь түүж болохгүй доторхи үр идээ нь боловсроогүй гэсэн үг. Түүсэн үрээ хатахаас өмнө их үр бол махны машинаар цөөхөн үр бол гар аргаар үрийн гаргаж авна.

 

Үрээ бэлдэх: Хавар тарих үрээ усанд 1-2 хоног сойж хатаагаад чийгтэй элстэй 1:1 хэмжээгээр бодож холиод саванд хийж таглаад хөргөгчний хөргөх хэсэгт стратификаци буюу өлчир хүйт даах процесст (үүнийг заавал хийнэ) бэлдэнэ. 7-10 хоногт агаар оруулж цэвэрхэн халбага гараар хутгаж нээж харж байх нь чухал. Эсвэл хайрцаг уут саванд хийж гадаа цасалж хадгална. Бага хэмжээний үрийг хөргөгчинд хадгалсан нөхцөлд гадаа хадгалсанаас соёололт хурдан явагдана.

Хавар дулаан ормогц ил талбайдаа мөр хийж 2-3 см өнгөцхөн хөнгөн шороогоор булж шүршиж услаад цухуйж гарч иртэл пилонкоор сайн хучиж соёолтол чийгийн алдуулахгүй хучаатай байлгах хэрэгтэй. Намар гадаа тарьж өвөлжүүлэх үрээ хүйт орохоос өмнө гадна ил талбайд эсвэл хайрцаганд 2-3см гүн чийгтэй хөрсөнд хийж булаад цаслаад өвөлжүүлнэ.

 

Тариалах: Хавар дулаан ормогц аажим шүршиж усалсанаар соёололт явагдана. Эхний ээлжинд усаар таслахгүй байнга шүршиж услаж байх хэрэгтэй.

 

Ургуулах арга, арчилгаа:

Үрээр тарьсан 2-3 настай тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн ургуулж 2-3 жил болгосны дараа цэцэрлэгжүүлэлтэд ашиглана. Цэцэрлэгжүүлэлтийн ногооруулах ажилд амьд хашаа болон бусад мод сөөгтэй хослон бүлгээр тарихад тохиромжтой хэлбэржүүлэлт маш сайн даадаг онцлогтой.

Үрээс ургасан навтгар нохой хошууны нэг настай тарьц нь 31.6 см өндөр 0.6 мм диаметртэй, 2 дахь жилийн суулгац 66.6 см өндөр 0.8 мм диаметртэй, гурван настай нь 136 см өндөр 1.06 мм диаметртэй болж ургадаг.

Үрэнд маш их арчилгаа шаарддаг. Үрээ тарьсны дараа шүршүүрээр зөөлөн усалж жигд соёолуулах нь чухал. Соёолсон цухуйцыг суваг шуудуугаар усалж арчилгааг тогтмол хийх шаардлагатай байдаг.

 

Жич: Туршиж үзээрэй үрээ яг хугацаандаа амжиж түүхгүй бол цаг хугацаа алдана гэдгийг мэдэх нь чухал шүү.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !