Зөвлөгөө

АМАН ХҮЗҮҮ ЕРӨӨХИЙН ТУХАЙ – Хадгалаад аваарай

Монголчууд өвөл идэш хийх үеээр төхөөрсөн малынхаа гэдсийг нь чанаад, хар сээрийг нь махтайхан шиг аваад гэрийн хойморт өлгөхөөс гадна чанасан махнаас аман хүзүүг авч дотор хэсэгт нь өвс хийгээд сэмжээр нь ороож үүдэнд хоймор харан зогсоод,

Өмнө зүгээс ирсэн аман хүзүү

Өөх тосоор бүрдсэн аман хүзүү

Баруун зүгээс ирсэн аман хүзүү

Бал бурмаар бүрдсэн аман хүзүү

Хойд зүгээс ирсэн аман хүзүү

Хорго өөхөөр бүрдсэн аман хүзүү

Зүүн зүгээс ирсэн аман хүзүү

Зүйл бүрээр бүрдсэн аман хүзүү гэж ерөөж хэлдэг байна.

Мөн идэшний махнаасаа нарийнхан урт зүсч аваад, үүдний тотгоны унинд хавчуулж хатаадаг аж. Үүнийг “Зэл” гэх бөгөөд 3 хоног хатаасаны дараа гэрийн хүүхдүүдээр тасдуулж галд өргөдөг заншилтай.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !