ТАХИАГ ХЭРХЭН АМТТАЙ ШАРАХ ВЭ? – Хадгалаад аваарай
Орц:
– 1 бүтэн тахиа
– 4 амны халбага масло
– 1 ш сонгино
– 2 ш том лууван
– Ургамлын тос
– Давс
Хийх арга:
– Тахиагаа угааж арчин, хатааж бэлтгэнэ. Тахиагаа утсаар уяж бэлтгэнэ.
– Давсаа дотор гадаргүй цацаж амтална.
– Хайлуулсан маслоо дотор гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулан сонгино луувангаа томоор хэрчин хажуугаар нь тавина. Давс цацаж ногоогоо амтална.
– Зуухаа 220 градуст халаана. Халсан зуухандаа тавцангаа хийгээд 15 минут шарсаны дараа нэг бөөрий нь дээш нь харуулан 5 минут нэмж шараад дахин нөгөө тийш нь эргүүлэн 5 минут шарна. Нийт 25 минутын дараа галаа 160 хэм болгож буулгана.
– Үлдсэн масло дээрээ тос нэмээд гал тогооны багсаар байн, байн түрхэж өгнө.
– Аажимдаа түрхэх гэж бэлтгэсэн масло дуусахаар тахианаас ялгарсан шүүсээ 10 минут дутамд тахиагаа шүүсээр бүрж сэргээгээд нэмж 1 цаг шарна. Ингээд амттай тахианы мах бэлэн боллоо.