АРДЫН ЭМЧИЛГЭЭНИЙ УЛАМЖЛАЛТ АРГУУД – Хадгалаад аваарай
Бөөрний архаг өвчинд: Зэрлэг цахилдагны шар цэцгийг дөрөвдүгээр сарын 15-20 ний үед 3-9 ширхгийг нэг өдөр зажлан шүүсийг залгих сайн.
Шээс элбэгшихэд: Чихэр өвсний ханд уухад сайн
Цусны даралт байнга ихэсдэг хүнд: Залуу загын үнс тооройн буулт, сайн чанарын буудайтай хамт буцалгаж нэг литр усанд гурван халбага үнс, нэг халбага хужир хийнэ. Олон дахин шүүгээд өдөрт гурав хувааж гурван удаа ууна.
Бамбай булчирхайн томорсныг: Чонын хэлээр 3-7 удаа шөнө бүр хөхүүлбэл сайн.
Хоол шингэхүйд: Тас, ёл, хар галууны хоолой идвээс сайн нөлөөтэй.
Цусны даралт ихэсвэл: Цагаан түрүүний ишийг нь цэвэрлээд хөлийнхөө уланд долоо хоног дэвсвэл даралт буурдаг. Мөн зэрлэг шар төмсийг ингэний сүүнд буцалгаж уухад даралт буурна.
Уушгины архагшсан /хүнд/ өвчинд: Эхээсээ төрмөгц сүүгээ амлаагүй үхсэн ишигний уушгийг дангаар нь нь буюу ишигний өвчний тантай хамт идэж, ууж хэрэглэвээс сайн. Мөн зэс саванд тараг хийн удааж балыг нь шингээж уух буюу уушгаа гаднаас нь хавтгай зэсээр хөхүүлэх сайн.
Уушиг цоорсонд: Туйпланг аливаа архагширсан өвчинд эрт дээр үеэс хэрэглэж байжээ.
Хоол үл шингэхэд: Чонын ходоод хэрэглэвээс сайн
Цусны өвчинд: Улаан шүрийг бага бага хэрэглэхэд үр дvн сайтай. Мөн шинэхэн ургасан халгайгаар ханд бэлтгэж уувал сайн.
Цус тогтооход: Алтан ургамал хэмээн ургамал сайн
Цөсний хүүдийн үрэвсэл, суулгалт, цус алдалтыг эмчлэхэд: Сөд өвсийг хэрэглэдэг
Хорт хавдар ходоодны үрэвсэлийг эмчлэхэд: Хус модны онгил /зача/ гэдэг үүгээр өтгөн ханд бэлтгэж уулгаж эмчлэхэд сайн.
Зүрхний өвчинд: Задыг хоол хүнсэндээ амт оруулан хэрэглэвэл сайн.
Зүрхний өвчнөөс шалтгаалсан хаванд: Бугын хуучин ясан эврийг шатааж үнсийг нь буцалгаж уувал сайн. Мөн тарваганы хатаасан тархи, шар шувууны махны шөл хэрэглэвээс үр дүнтэй.
Нарийн өвчинд /улаан хоолойны/:
А. Загасны хатаасан мах гаансаар татах тустай.
Б. Сохор номингийн махыг шалз чанаад шөлийг нь уух үр дүнтэй.
В. Элээ шувууны мах, цөс идэж уух сайн
Г. Болзлогын шөл өгвөл хоол ордог.
Д. Хус модны онгилоор ханд бэлтгэж ууваас сайн
Ходоодны хорт хавдарт:
A. Хойлогны мах цус хэрэглэх шинээр нь
Б. Зэрлэг гахайн баас, алтан гагнуур, таван салаа мэт орсон тан уух.
B. Шаргалжуутын хар хадны өттэй рашаанаас ууж өтийг нь залгих зэргээр дээрх эмчилгээнүүдийг зэрэгцүүлэн жилд хоёр удаа эмчилгээ хийж цаашид жил бүр эмчилгээг хийвэл сайн.
Элэгний архаг өвчинд: Шаргалжуутын Лхамын рашааныг бар үртэй хамт хэрэглэвээс сайн.
Элэгний хатууралд: Элээний элэг маш сайн