Онцлох

ГОВИЙН ЛХА БУЮУ ЗАЯАНЫ ТАВАН ТЭНГЭР ОРШВОЙ – Хадгалаад аваарай

Монголоор бол Заяа таван тэнгэр хэмээдэг боловч “Атаа таван тэнгэр”, “Лха таван тэнгэр” гэж нэрлэгдэх нь бий. Хүний амьдрал, ажил үйлс, нас буян, аз жаргалыг тэтгэгч гэж эрхэмлэж ирсэн. Шашны ном ёсоор бол Говийн Лха нь аливаа хүн төрөхөд хамт төрж, тэр хүнийг насан турш даган тэтгэж, амьдрал, ажил үйлс, нас буян, аз жаргалыг тэгшитгэн дэмжиж байдаг учиртай.

Лха таван тэнгэрт Мо лха буюу Охин тэнгэр, Срог лха буюу Амин тэнгэр, По лха буюу эрийн тэнгэр, Ю лха буюу Орон гэрийн тэнгэр, Да лха буюу Дайчин тэнгэр хамаарна. Монгол айл бүр гэрийн хоймортоо залдаг шүтээн бурхан бөгөөд ялангуяа эхнэр нөхрийн заяа тэгш гэр бүлийг эрийн тэнгэртэй, эмийн заяатай гэр хэмээн хэлэлцэнэ. Сүм хийдэд байдаг шиг томоор хөрөглөдөггүй байна. Хүүхэд төрөх мөчид тухайн хүүхдийн буян заяаг тэгшлэх “Таван тэнгэр” хамт төрдөг хэмээн эртнээс нааш шүтэж иржээ.

 

Охин тэнгэр нь тэргэл саран лугаа адил тунгалаг царай, тэгш гоолиг лагшинтай үзэсгэлэнт бүсгүйн дүрээр тодрон торгон өмсгөл өмсөж, мутартаа таван өнгийн даллагын сум, дугуй толь барин, согоо хөлөглөн хүний зүүн суганд оршдог байна. Охин тэнгэр нь аливаа хүний өнгө зүс, буян заяаг даадаг байна.

Амин тэнгэр нь үзэсгэлэнт тунгалаг царай бүхий баатар эрийн дүрээр заларч мутартаа жад, цалам барин, хар морь хөлөглөн хүний амин газар болох зүрхэн тушаа газар оршдог. Амин тэнгэр нь аливаа хүний нас буяны хишгийг даан дэлгэрүүлэх эрдэмтэй ажээ.

Эрийн тэнгэр нь баатар эрийн дүрээр тодорч мутартаа чандмань эрдэнэ, цар тавгаар дүүрэн эрдэнэс барьж цагаан морь хөлөглөн, хүмүүний тэргүүн дээр залардаг. Эрийн тэнгэр нь аливаа хүний ажил үйлс дэлгэрэн хөгжих, эрч хүч оргилон ундарч байхыг даадаг байна.

Ороны тэнгэр нь баатар эрийн дүрээр тодорч нум сум барин, хуяг дуулга агсан, цагаан морь хөлөглөн хүмүүний зүүн мөрөн дээр заларна. Ороны тэнгэр нь аливаа хүний орон гэрийн буян заяаг сахин хамгаалж, сүр хүч, аз жаргал хайрладаг байна.

Дайчин тэнгэр нь амгалан баатарын дүрээр илэрч хуяг дуулга агсан, мутартаа жад, цалам барин, цагаан морь хөлөглөн хүмүүний баруун мөрөн дээр залран оршдог. Дайчин тэнгэр нь аливаа хүний цог хийморийг сахин хамгаалдаг байна. Монголчууд Далха бурхан буюу Хийморийн тэнгэр гэдгээр нь илүүтэй сайн мэддэг.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !