Дэлхий дахинд

ӨГЛӨӨ СЭРЭХЭД ГАР БАДАЙРСАН БАЙДГИЙН 8 ШАЛТГААН – Хадгалаад аваарай

Зарим өглөө сэрэхэд гар бадайрсан байдаг ч ихэнх хүн үүнд ач холбогдол өгч шалтгааныг нь тогтоодоггүй. Гэвч энэ нь зарим тохиолдолд мэдрэлийн системийн эмгэг, чихрийн шижин зэрэг өвчний шинж тэмдэг байдаг аж. Хэрэв энэ үзэгдэл танд олон тохиолддог бол яаралтай эмчид үзүүлж шалтгааныг тогтоох шаардлагатай. Өглөө босоход биеийн зарим хэсэг бадайрсан (мэдээгүй болсон) байх нь дараах шалтгаанаас үүдэлтэй.

 

1. Өөрт эвгүй байрлалтай унтахад: Нэг гараа удаан хугацаагаар дарж унтахад дээрх байдал үүсдэг.

2. Гэмтэл болон шавьжид хазуулсан үед: Хэрэв та хүзүүний орчим гэмт авсан бол гар тань бадайрч болно. Мөн далайн хорт шавьж, аалз, болон бусад шавьжид хазуулснаас цочирсон бол мөн энэхүү мэдрэмж төрдөг.

3. Архины хэрэглээнээс болж: Согтууруулах үйлчилгээ бүхий ундааг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс болж гар тань үе үе мэдээгүй болно. Учир нь мэдрэлийн эсүүд урт хугацааны туршид гэмтэн үхэждэг. Согтууруулах ундааны хэрэглээгээ зогсоох, багасгаснаар энэ байдал дээрдэх болно. Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хоол тэжээлийн дутагдалд оруулдаг бөгөөд мэдрэлийн эмгэг үүсгэдэг.

4. Хордлого болон ямар нэгэн эмчилгээнээс болж: Зүрхний эм, тамхи, хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, хортон шавьж устгах бодис зэрэг хорт бодисууд, химийн эмийн эмчилгээний улмаас дархлаа буурч, мэдрэлийн гэмтэл үүсдэг.

5. Чихрийн шижингээс үүдэн: Чихрийн шижингээс үүдэн гар мэдээ алдах тохиолдол гардаг. Цусанд сахарын хэмжээ их байх нь биеийн захын хэсгүүдийн цусан хангамжийг мэдрэх жижиг цусны судсыг гэмтээдэг. Мөн хүчилтөрөгчийн хомстол нь мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг. Гэхдээ чихрийн шижингээс болж мэдээ алдах нь хөлийн улнаас эхэлж гар руу шилждэг.

6. Сарвууны хөндийн хам шинж: Гарын мэдрэлийн судлуудын голомт сарвууны хөндийд байдаг. Сарвууны хөндийн хам шинж нь гар, алга, зарим хуруу хэсэг хугацаанд мэдээгүй болох нэгэн шалтгаан болдог. Сарвууны хөндийн хэсэгт хавдар үүссэнээс мэдрэлийн урсгалд дарамт учруулж, хүчтэй өвдөлт үүсгэдэг байна.

7. В12 витамины дутагдал: В-гийн төрлийн витаминууд нь бие махбодын хэд хэдэн үйл ажиллагааг дэмждэгийн нэг нь мэдрэлийн дохиолол юм. Хүний биед витамин В12, В6 дутагдсанаас болж хөл гар тур хугацаанд мэдээгүй болдог. Хэрэв таны биед витамин В12 дутагдсан бол даруйхан мах, өндөг зэрэг энэ төрлийн витаминаар баялаг хүнс хэрэглэж хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Эс бөгөөс сэтгэцийн өвчин, гажиг үүсгэдэг.

8. Бусад өвчлөл: Арьсны харшилаас үүдэн мэдрэлийн гэмтэл үүсгэдэг. Үүнээс болж хэрх өвчин, шегрений синдром, чонын өрөвдөс зэргийг үүсгэдэг. Энэ байдал даамжрах юм бол бамбай булчирхай идэвхгүй болдог байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !