Зөвлөгөө

АНХААР!! ЧИХЭР ХҮҮХДИЙН ААШ АРАНШИНГ ЭВДДЭГ – Шэйрлээд аваарай

Нэгэн анчин Согоог буудан унагаад дэргэд нь очиход: Дэргэдээсээ босоод гүйсэн нялх янзагаа далд орохыг нүд чавчихгүй харсаар тэр Согоо амьсгал хураасан гэдэг… Эх эцэг,эмээ өвөө нарт ийм л үр, хүүхэдээ хайрлах амин сүнсны хэлэхээс байдаг. Хүн болгон амттай юм болгоныг,хайрын илэрхийлэл болгон хүүхдэд, балчир үрсдээ, алга тосуулан, аманд нь амтлуулдаг. Эхийн сүү хүүхдийн биед хэрэгцээ бүхий дайвар,амин дэмийг агуулсан байдаг. Эхийн сүүний амт чихэр шиг гоц амталлаг байдаг үгүй. Сүүний амт хүүхдийг цадаад таарах,оюун ухааныг сэргээх,сэтгэхүйг хөгжүүлж,хүүхдийг хөөргөн баясгаж, тонгочин, гүйж, алиалан тоглуулж, цог залийг бадрааж байдаг.

Хүүхдийн сүү,тэжээл бэлтгэлийн үйлдвэрүүд,эхийн сүүний найралганд дөхүү сүү,сүүн бэлдмэлүүдийг үйлдвэрлэн гаргадаг ч бас чихрийн амталлаг амтаас зайлсхийнэ. Бид амттай болгоноо чихэр,бал бурамаар төсөөлүүлэн амтархан иддэг. Эгшээх ээзгийний хусам,сайн чанагдсан махны аманд уусах амт,ингэний аарц,өрөм цөцгий,жимсний чанамал,шоколад,ирис,мөсөн чихэр,үзэм,самарын гээд бүхий л амтыг бид мэднэ. Чихрийн манжин: Чихэр үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн,хүний биед “Гликоген болон хүний биеийн, хөдөлгөөний, биоенергийн, эрчим хүчний ундрага болдогоор онцлогтой.

Хүний төлөө нийгэмд хүний хоол тэжээл: амин дэм,эрдэс,минериалаар баялаг хийгдэхийн зэрэгцээ чихэрлэг,бал бурамын амтыг хавсруулдаг. Чихэр,жимс бал бурамаар амталсан амттан бүтээгдэхүүний сав баглаа боодол,хараад шүлс гоожмоор өнгөт зургаар чимгэлсэн байхаас гадна,хүүхдийн өхөөрддөг амьтны дүрс,дуртай тоглоомонд нь гүйлгээ муутай чихэрээ шигтгэсэн байх шиг… Хүүхдийн үнэрлэх,амтлах мэдрэмж,чадвар маш хурц: чихэр,шоколад,ирис,жимсний цэлцэгнүүр,вафли,үзэм,чавга,чангаанз,кока кола, зэрэг бал бурамыг амссан хүүхдүүд чихэрт хорхойсон дурладаг.

Эцэг эхчүүд хүүхдийн идэж байгаа чихрийг хязгаарлахгүй бол хүүхдийн цусанд задраагүй “Гликогин ихсэж,хүүхэд амархан ядарч,биеийн эсэргүүцэл суларч ханиад томуу хүрэх,хөлийн булчин чилж өвдөхөөс эхлэн,бүх бие өвдөж онош нь тогтоох аргагүй зовиур нэмэгдэж,уйлагнах,эрхлэн гоншигнож,уйланхай болдог. Үүнээс үүдэлтэй орчин цагийн “Чихрийн шижин өвчин залуужин, тахал мэт тархах болсоныг хүн Та бүхэн мэдэхэд илүүдэхгүй байхаа.

 

Шэйрлэж хүүхэдтэй найз нөхөддөө уншуулаарай танд баярлалаа амжилт хүсье!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !