Зөвлөгөө

ДАЛАНТҮРҮҮНИЙ ТУХАЙ, ТҮҮНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ИД ШИД – Хадгалаад аваарай

ДАЛАНТҮРҮҮ: Орон нутгийн нэр нь чонын хөлбөдөс, түвэг залаа. Хэнтий, Дорнод зэрэг нутгаар тархсан. Ойт хээрийн бүслүүрт чулуурхаг ба хадархаг хээржүү хажуу, нугархаг хээр, ойн нуга ба зах, атаржсан газар ургана. Махлаг бүдүүн голлосон үндэстэй.

Нягт шигүү бутаар ургадаг, заримдаг сөөгөнцөр. Иш нүцгэн, бүдүүн, эгц, олон, 20-30 /40/ см өндөр, уг нь модорхог. Навчис юлдэрхүү, цувраа, 1-2 см урт, 3-8 мм өргөн. Цэцэг цагаан, ягаан, цагаан ягаан. Цэцэглэж үрлэх хугацаа 6-7, 7-8 сар. Арьсны өвчин, бэтэг, шамбарам, яр шарх, зүрх, цэр ихтэй ханиад, түрүү булчирхайн сүрьеэ зэрэгт тустай. Анхилуун үнэртэй

Мөөгөнцөр, шимэгчдийг утсгах, өтгөн хатах, чичирдэг өвчин, эхэс үлдэхэд хэрэглэнэ. Хэмжээ: 9 г

 

Эмийн үйлдэл

– Хумсны мөөгөнцөр

– Шимэгч гадагшлуулах

– Эхэс шавхрага гадагшлуулах

 

Зохимжтой ба зохимжгүй заалт

Арьсны өвчин: Хумсны мөөгөнцөр

Мэдрэлийн тогтолцоо: Булчин татагнах, чичрэх

Нөхөн үржихүй: Эхэс шавхрага гадагшлуулах

Хоол боловсруулах эрхтэн: Өтгөн хатах

Эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !