ГОМБО БУРХАНЫ ТУХАЙ, ЗҮРХЭН ТАРНИ, ТҮҮНИЙ ДОМОГ – Хадгалаад аваарай

Гомбо сахиус нь зургаа, арван зургаан мутартайгаар дүрслэгддэгээс монголд зургаан мутартай дүр нь өргөн тархсан байдаг. Гомбо бурхан нь дөрвөн соёог сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, сахал үс нь гал мэт бадарч, баруун гурван мутартаа хүний гавлан эрих, очир дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа цуст гавал буюу тодов, очирт сэрээ, цалам барьсан, хөх могойгоор үсээ ороолгон зангидсан, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, 50 нүгэлтэн хүний толгойгоор эрих хэлхэн лагшиндаа өлгөсөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун хөлөө дотогш нугалсан, улан доороо Ганеш хэмээх заан бурханг гишгэсэн, орой дээрээ Мижидба бурханыг залсан, бадарсан их галын дунд наран мандалт бүхий лянхуа цэцгэн сэнтий дээр заларсан байдаг.
Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай.
Гомбо бурхны зүрхэн тарни:
Ум шри махагала шасана ува харини иха аваргара нам яди барди зэм мара сидада идам дүсдам ха ха, ха хи ха хи, мар мар гэр хана, банда банда, хана, хана, даха даха, база база дина мэгана марая, хум хум пад сууха.
Арын хүрээний Дашдорж ламыг домог
Да хүрээнд Дашдорж хэмээх нэгэн их номтой, тэгээд сайхан сэтгэлтэй хэлгийдүү лам байжээ. Түүний дэргэд амьдардаг шавь нь хааяа цай хоол хийж өгөхөөс хэтэрдэггүй нэлээд залхуудуу, хэнэггүй, түлээ модыг нь ч хөрөөдөж өгдөггүй нэгэн байж. Тиймээс бусад лам нар түүнд хэлжээ. Та энэ нэг юу ч хийдэггүй залуу ламыг тэжээж байхаар түлээ модоо хөрөөдүүлж, хагалуулж байхад яадаг юм бэ? гэж дээ. Дашдорж гуай тэднээс санаа авч шавьдаа:
– Чи ер нь миний модыг хөрөөдөж, түлээ хагалж өгч бай. Ер нь дэргэдээ залуу шавьтай байж өөрөө модоо хөрөөдөж хагалж гэртээ оруулж байх эвгүй юм гэжээ. Гэтэл шавь нь:
-Та мэдээгүй юм уу? Бусад ламба гуай нар чинь түлээгээ гүгшигдэж хөрөөдөж хагалаад өөрөөр нь оруулдаг болчихоод байгаа шүү дээ гэжээ. Дашдорж лам:
-Аан, тиймүү? Ер нь ихэнх лам нар тийм болсон уу? гэхэд нь…
-Тиймээ, бараг бүгдээр тийм болсон гэжээ. Багштан гурван өдөр шөнө бодож залбирч суусны дараа нэг өдөр шавийгаа хийдээс ирэхэд нь:
-За одоо чи үз дээ. Ямар болж вэ? Би нэг иймэрхүү болгочхоод байна гэтэл нь хөрөө нь модоо өөрөө хөрөөдөж, сүх нь тачигнатал мод хагалаад, хагалсан мод нь цуваагаар орж ирж түлээний саванд хураагдаж байна гэнэ. Түүнийг харсан шавь:
-Ээ яг л ийм болоод байгаа юм. Та одоо нэг ламба гуай нар шиг болоод байна гэж хэлжээ. Түүнээс хойш тэднийх ийм маягаар түлээ модоо хөрөөдөж хагалж оруулдаг байтал Дашдорж гуайн дотнын томоохон лам нар ирж байдлыг мэдээд шавийг нь ихэд зэмлэсэн байна.
-Чи ийм их хүч чадалтай хүний оюун ухааныг өөр хэрэгтэй юманд зарцуулахын оронд хэн хүний хийж чадах иймхэн юманд оюун ухааны хүчийг хэрэгцээгүй зарцууллаа гэж зэмлэснээс хойш энэ явдлыг зогсоож шавь хүү модыг хөрөөдөж хагалах болов.
Нэг удаа хавар цагт Дашдорж гуайн арын гудамжны залуугийн бие нь их муудаж үхлүүт болж гэнэ. Эх нь сандарч тэвдэж хавийн мэргэдээс асуухад:
-Гомбо сахиус хилэгнэсэн байна гэдэг ганц хариулт өгдөг гэнэ. Тэгэхлээр том том гандан хийдүүдийн Гомбо сахиусуудыг хилэгнэсэн эсэхийг үзэхэд бүгд зүгээр байна гэнэ.
Дараа нь Гомбо сахиустай айлуудыг сураглахад нь Дашдорж гуай Гомбо сахиустай байжээ. Ингээд Дашдорж багшид танай Гомбо сахиус хилэгнэсэн учраас танай хойт айлын залуугийн бие муудаж үхэх гээд байна гэж хэл хургэжээ. Тэгээд бие нь өвчтэй буй хүүгээс нэг хүн:
-Чи Дашдорж гуайд ямар муу зүйл хийснээ санаж байна уу гэж асуутал, өвчтэй хүү:
-Би эдний хашааны ар руу гэрийнх нь тус газар угаадсаа өвөлжин асгасан гэжээ.
Дашдорж дээрх учрыг өөрөө огтхон ч мэдээгүй бөгөөд гагцхүү өнөө маргаашгүй үхэх болсон өвгөнийг өмөөрч, хайран сайхан залуугийн аминд хүрэх гэлээ гэж Гомбо бурхнаа /гуутай/ үүдний тотгоноос уяж гарсан орсон хүн толгойгоороо цохиж мөргөн шийтгэл үзүүлэх байдалтай болгон дүүжилж өөрөө бие муу хүү дээр очин ном уншиж, толгой руу нь үлээн эдгэрүүлээд, хүүг хөлс нь чихарч, бие нь тавираад нүдээ нээхэд нь: Хүүгийн минь бие яаж байна гэж асууж байсан гэнэ.
Ийм сайхан сэтгэлтэй, эрдэм номтой, ирд хувилгаантай хүн монголд олон байсны зөвхөн нэг нь энэ хүн байжээ.
Эх сурвалж: Galuut.com