Зөвлөгөө

БУЛГИЙН УСНЫ ИД ШИД – Хадгалаад аваарай

Булгийн ус нь амтлаг амттай, сэрүүн, хөнгөн, тэгш чанартай. Ундаасаж цангах, ходоод урвах, цус шарын халуун дарах ,сэтгэл санаа тавгүйтэх, шарын суулгах зэргийг засдаг тул настай хүн амьд булгийн ус хэмээн шүтэж 2 гараараа битүүлж авч уудаг.

Өвөл зун тасралтгүй ундардаг булгийг амьд булаг гэнэ. Зун ундраад, өвөл хаагддаг булгийг сөхөрмөл булаг гэдэг. Булгийн ус оюун ухаан хурцатгах, судлыг сүв онгойлгох, архинд шартах огиулах цус шар арвидах ба хорын өвчинд тустай.

Булгийн усыг Монгол эмийн сударт хуурай газрын булгийн ус хөнгөн, хадархаг газрынх тэгш, нойтон газрынх хүндэвтэр, уулынх хатуу, талынх зөөлөн чанартай гэж бичсэн байдаг. Булгийн усаар угаалга хийх, могойд хатгуулсан шарх, битүү яр хавдар, нүдний өвчин зэргийг засдаг. Мөн ес эхэлсний дараа 81 өдрийн өглөө бүр булгийн буцалсан уснаас нэг аягыг ууж усан хавангийн хорыг тайлах, ходоодны шарын өвчнийг арилгадаг уламжлалтай байсан байна.

Зуны улиралд өглөө эрт хүйтэн булгийн усаар толгойгоо шавшвал цус хөөрснөөс болсон толгойн өвчин арилна.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !