Зөвлөгөө

ЗЭС ЭДЛЭЛИЙН АШИГ ТУС – Хадгалаад аваарай

Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж буй энэ аюулт цаг үед эрдэмтэд тархалтыг бууруулах талаар олон судалгаа, туршилт хийж байгаагийн нэг нь уг вирус нь ямар гадаргуу дээр хэдий хугацаанд тэсвэртэй байх талаарх судалгаа юм.

Саяхан хийгдсэн нэгэн судалгаанд хуванцар гадаргуу дээр 2-3 өдөр болж байгаа бол зэс гадаргуу дээр 4 цаг орчим гэжээ. Тиймээс уламжлалт зэс эдлэлийг хэрэглэх нь ямар ашигтай, эрүүл мэндэд ямар ач тустай талаарх товч мэдээллийг та бүхэндээ тодорхой эх сурвалжтайгаар хүргэж байна.

 

ВИРУСИЙН ЭСРЭГ ЗЭС

5 жилийн өмнө хийгдэж байсан нэгэн судалгаанд коронавирусын бүлэгт багтах 299E вирус нь Teflon, керамик, шил, силикон резин, төмөр зэргийн гадаргуу дээр 5 орчим өдөр идэвхтэй байдлаа алдахгүй байсан бол эсрэгээр зэс гадаргуу дээр маш богино хугацаанд идэвхгүй болж байсан байна. Мөн зэс гадаргуу дээр зөвхөн вирус гэлтгүй бактери, хөгц тэсвэргүй байдаг нь судалгааны материалд оржээ.

Эрт дээр үеэс Дэлхийн олон улс, оронд зэс эдлэлийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаарх мэдээлэл байдаг бол орчин цагт эдгээр мэдээллүүд эрдэмтдийн анхаарлыг дахин татаж эхлэв.

 

ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ АЧ ТУС

Олон арван судалгаанд зэс аяганд ус хийж уух нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг нь нотлогдсон байдаг.

Мөн түүнчлэн жингээ барьж буй хүмүүст өөх задлахад тусалдаг байна.

Зэс мөн антиоксидант тодорхой хэмжээнд агуулагддаг тул хөгшрөлийг удаашруулж, арьсыг залуужуулдаг.

Түүнчлэн хоол хийхэд дулаан дамжуулалт бусад төмөр эдлэлийг бодвол 20%-аар илүү ба энэ нь хоол нь жигд болоход ихээхэн тустай байдаг байна. Үүнээс гадна Зэс аяганд хоол унд идэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

 

ЗЭС БА ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ

2019 оны World Copper Factbook-д дахин боловсруулагдаж буй металлуудтай харьцуулахад зэс нь ямар нэг илүүдэл хаягдалгүй 100% дахин боловсруулагддаг гэж бичсэн байна.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ

1983 оны нэгэн судалгаанд зэс болон ган төмөр хаалганы бариул дээр харьцуулсан судалгаа хийхэд зэс дээр E.coli бактери өсөлт бараг байхгүй байхад ган төмөр дээр ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн нь ажиглагдсан байна. Тиймээс ч эрдэмтэн судлаач нар аймшигт вирустэй Дэлхий нийтээр тэмцэж буй энэ цаг үед тодорхой хэмжээнд халдварыг тараахгүй байхад зэс эдлэлийн хэрэглээг авч үзэх чухал хэмээн үзэцгээж байна.

Нэмж сонирхуулахад манай Намастэ ресторан нь Энэтхэгээс оруулж ирсэн зэс эдлэл, халбага сэрээ ашигладаг ба эрхэм үйчлүүлэгч та бүхэндээ Энэтхэг үндэсний тансаг идээ зоогоор 2010 оноос тасралтгүй үйлчилсээр ирсэн билээ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !