Зөвлөгөө

ХҮНИЙГ ГАДНААС НЬ ХАРААД БҮҮ ДҮГНЭ – Хадгалаад аваарай

Хүнийг гаднаас нь хараад бүү дүгнэ

Хөрөнгө дуусч хүн чанар үлддэгийг сана!!!

Бохир хувцастай нэгнээс биш

Бохир үг хэрэглэдэг нэгнээс сэжиглэ!

 

Бохир гар ч гэсэн мөнгө олдог болохоор

Бодлогогүй үгийг бүү хэл!!!

Муу хувцастай нэгнээс бус

Муу зантай хүнээс л холд

 

Завтай нэг нь хов базаж

Завгүй нэг нь амьдралаа залж

Өвдсөн нэгэн эрүүл болох гэж тэмцэж

Өтөлж яваа нэгэн жаахан ч гэсэн амьдрахыг хүсдэг юм

 

Нүдтэй чихтэй гартай байгаадаа баярла

Нөхөртэй хүүхэдтэй эхнэртэй болсондоо таларх

Аавтай ээжтэй аз жаргалтай байгаадаа аз гэж бод

Алдааг чинь засдаг заадаг залдаг хэн нэгэнтэйдээ баяс

 

Хүнийг гаднаас нь хараад бүү дүгнэ

Хөрөнгө дуусч хүн чанар үлддэгийг сана

Хийгээгүйдээ хийсэн мэт буруутан боллооч

Хэзээ нэг өдөр үнэн ялдагыг сана.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !