Зөвлөгөө

Ганц цалингаар санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй, тиймээс олон чадварыг эзэмш – Шэйрлээд аваарай

Бид та бүхэндээ сонирхолтой хийгээд үнэн ишлэл үгсийг цуврал болгон хүргэх болно. Ингээд та бүхэндээ хүргэж буй эхний ишлэл үгсийг заавал уншаарай.

 

1. Чиний ирээдүйд болохыг хүсэж байгаа тийм л түвшний хүнээс суралц. Худлаа хүмүүс хэрэггүй. Цагийн гарз.

2. Чамайг зөв зүйлд хөтөлж чаддаггүй найз нөхдөөсөө холд. Тэд чамайг хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй.

3. Зөв хүмүүстэй нөхөрлө. Амьдрал богинохон гэдгийг бүү март. Зөв хүрээлэлд дунд цаг заваа зарцуул.

4. Чи хэзээ ч ганц цалингаараа баян болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй. Тиймээс олон ур чадваруудыг эзэмш.

5. Сошиал медиа болон интернетээс зөвхөн хэрэгтэй зүйлсээ л уншиж судал. Сониуч бай.

6. Нүдгүй шоргоолж нүхээ олдог. Нүгэл буян эзнээ олдог. Зөөлөн гишгэ, зөв амьдар.

7. Залуудаа ачаа үүрэхгүй бол хөгшрөөд шуудай үүрнэ.

8. Элэг бүтэн явах нь жаргалын дээд, Эвийг хичээж явах нь хүний дээд, Эдийн шуналгүй явах нь сэтгэлийн дээд.

9. Амьдрал дандаа богинохон санагддаг. Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог.

10. Өөртөө хэзээ ч байгаагүй эд зүйлийг хүүхдүүддээ авч өгөхийн оронд өөрт чинь хэзээ ч зааж байгаагүй зүйлийг сурга. Материал элэгддэг бол мэдлэг үлддэг.

11. Амаа мэдэж чадахгүй бол, Амиа мэдэх эрхгүй болно шүү. Бусдаас хэт хараат байх нь чамайг хэн ч биш болгоно биеэ даа.

12. Үхэж болохгүй гэсэн тушаал авсан цэрэг шиг, Үр нь хөлөө олтол цоо эрүүл юм шиг жүжиглэдэг хүн бол эцэг хүн юм.

13. Буруу харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй, Буруу санасан хүнд буяны rэрэл тусдаггүй.

14. Үнэн ч бай, худалч бай, үгийн хатууг даагаад сурчих. Үүрэх ёстой ч ёсгүй ч ачааны хүнд амьдралын бэрхийг үүрээд даваад гарчихдаг бай. Эцэс сүүлд нь чи өөрөөрөө өрөөл бусад нь чамаар бахархах болно.

15. Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чиний талаар юу ярихыг бүү тоо.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !