Зөвлөгөө

АНЬС, НЭРС ЖИМСНҮҮДИЙН АШИГ ТУС – Хадгалаад аваарай

АНЬС – Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл %/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан газар, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Навчинд нь бензойны хүчил ихээр агуулагдсан байдаг тул чанараа удаан хадгалж чадна.

Аньсны навчинд халдвар эсэргүүцэх, шээс, хөлс хөөх шинж чанар бүхий арбутина болон A, C амин дэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь арбутин бага хэмжээгээр агуулагдана. Харин жимс нь сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/ байна. Анисны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.

Анисны жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлийн үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. Ардын эмнэлгийн практикт анисны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл, подагре, гүйлгэлт, ходоодны хүчил багадалттай гастрит өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс /сок/ нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг.

 

НЭРС – Нэрсний жимс, навчийг эмчилгээнд ашигладаг. Жимсэнд нь дубилын /идээлэх/ бодис /17% /, органик хүчил / 7% /, сахар /25%/, В,С аминдэмүүд, эфирын тос, төмөр, хром, зэс, марганц зэрэг бодисууд агуулагдсан байна. Жимсийг дулаан газарт /дулааны хэмийг нь байнга өсгөх маягаар/ ил хатааж 2-3 жил хэрэглэж болдог.

Навчийг нь 5-6 сард түүж, нар, салхинаас хамгаалалттай байранд хатааж хэрэглэнэ. Хэрэглэхдээ 2 стакан буцалсан усанд 3-4 цайны халбага нэрсний хатаамал хийж 4-5 цаг хандлаад өдөрт 50 гр-аар 5-6 удаа ууна. Жимсний хандыг ходоод, гэдэсний хямралын үед, ялангуяа ходоодны хүчил багадсан үед хэрэглэхэд үр дүн сайтай байдаг. Нэрсний жимсээр хийсэн дарс гүйлгэлтэнд нэн сайн.

Нэрсний ханд эмчилгээний цайны найрлаганд ордог бөгөөд хараа сайжруулах нүдний дусаалга хийдэг. Ер нь нэрсний хандыг жолооч, нисгэгч зэрэг харааны үйлчлэл илүү шаарддаг мэргэжлийн хүмүүс байнга хэрэглэх шаардлагатай юм. Нэрсний шүүс /сок/-ийг амны хөндийн элдэв үрэвсэл, гортань хоолойн эмгэгийн үед хэрэглэдэг. Мөн жимсийг нь өтгөн зуурч нойтон экзем зэрэг арьсны төрөл бүрийн өвчинд хэрэглэдэг.

Ардын эмнэлгийн практикт нэрсийг цус багадалт, үе мөчний өвчин, подагре, бөөр чулуужих өвчинд хэрэглэдэг. Навчийг нь гэрийн нөхцөлд цайны ханд болгон ашиглахад шээсний замын элдэв үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.Нэрсний навчийн хандыг диабет, цөсний болон бөөрний чулуужих өвчинд ашигладаг. Учир нь навч нь гликозид ихээр агуулсан байдаг тул цусан дахь сахарын концентрацыг бууруулдаг. Хэрэглэхдээ: 3 стакан буцалсан усанд 3 цайны халбага нунтагласан навчийг хийж хөргөөд стаканаар өдөрт 3 удаа ууна.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !