Зөвлөгөө

ХЭВЛИЙН ӨӨХ ХАЙЛУУЛАХ ШИДЭТ УС – Шэйрлээд аваарай

Энэхүү шидэт ус нь биед хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулах гайхамшигтай үйлчилгээтэй юм. Мэдээж хорт бодисоос ангижраснаар таны бодисын солилцоо сайжирч, нүүрс ус, өөх тосны илүүдэл арилж, бие сэтгэл хөнгөрч, эрч хүчээр сэлбэгдэх болно.

Хамгийн чухал нь таны хэвлийд хуримтлагдсан өөх хайлна. Өөр бусад ашиг тусыг нь ярих ч юм биш…. Иймдээ ч “хавтгай гэдэстэй болгох ус” гэдгээрээ алдартай. Мөн энэхүү усанд орох дөрвөн зүйлсээс харшилдаггүй бол жирэмсэн, хөхүүл гээд бүх хүн хэрэглэж болно.

Өглөөний цайгаа уухаас өмнө усаа ууж эхлээрэй. Хүн өдөрт 8 стакан ус уух хэрэгтэй байдаг тиймээс тэрхүү усны хэрэгцээгээ одооноос үүгээр орлуулцгаая.

 

Орц:

– 2 литр цэвэр ус /шүүсэн цэвэршүүлсэн/

– 1 цайны халбага цагаан гаа /жигнэсэн/

– 1 дунд зэргийн нимбэг /нимгэн хэрчсэн/

– 1 дунд зэргийн өргөст хэмх /хэрчсэн/

– 12 ширхэг шинэ гааны навч /Mint/

 

Хэрэглэх заавар: Уухынхаа өмнөх өдөр бэлтгэж, тавиад маргааш өдрийн турш ууна.

 

ЭХ сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !