Зөвлөгөө

БӨӨРНИЙ ЧУЛУУГ ЭМГҮЙГЭЭР АНАГААХУЙ – Хадгалаад аваарай

Бөөрний чулуу үүсгэгч хүчин зүйлүүд:

1. Кофейны хэтийдсэн өндөр хэрэглээ: Тухайлбал; кофе, хар цай, ногоон цай, кола болон бусад энергийн ундаа/ energy grinks хийжүүлсэн ихэнх ундаа кофейны өндөр агууламжтай

2. Чулуу үүсгэгч кальцийн охалатын өндөр агууламжтай хүнсний хэт хэрэглээ: Тухайлбал; Бууцай, мангольд, айраг, хушиг, самар, какао, шоколад, хүрэн манжин, гүзээлзгэнэ, нэрс, гахайн мах, хар цай, ногоон цай

3. Хиймэл аргаар гаргаж авсан сахар орлуулагч үрэл, сахар орлуулагчтай ундаа, жимсний чанамал

4. Мах, махны төрлийн бүтээгдхүүн, тостой нөөшилсөн сардин загас зэрэгт шээсний хүчлийн чулуу үүсгэгч ПУРИН ихээр агуулагддаг.

5. Давсны хэт их хэрэглээ

6. Энергийн ундаа/ energy grinks, softdrink

7. Сүүн бүтээгдхүүн хэт хэрэглээ

8. Магнезмын дутагдал

9. Байгалийн бус үхмэл кальц (anorganische Kalzium)-ийн хэт хуримтлал

10. Глюкоз, фруктозын өндөр хэрэглээ

11. Хэрх, тулай болон үе мөчний архаг хууч өвчний уршиг, эмийн хэт хэрэглээ

12. Хэт боловсруулсан хүнс, химийн орцтой нөөшилсөн хүнсний хэрэглээ

13. Хөдөлгөөний архаг дутагдал( суугаа ажлаас үүдэж яснаас кальци цусанд нэвтэрч улмаар артер, венийн судасны ханыг хатууралд хүргэн даралт ихсэх өвчиний шалтгаан болдог.

14. Усны архаг дутмагшил( ус хэт бага уух)

15. Архи, согтууруулах ундааны хэт хэрэглээ

 

Бөөрний чулуугаар өвдөхөөс урьдчилан сэргийлэхүй

1. Органик комбуча цай/ Kombucha Tee өдөр бүр 1-2 удаа уух

2. Хусны навчны цай өдөр бүр 3-4 аяга 21 хоногийн турш сувилал маягаар уух

3. 2 амны том халбага алимны ор6аник тунадастай цуутай 250-300г халуун бүлээн ус өдөрт 3-4 удаа 14 хоногийн турш уух

4. Органик анар жимсний 100% шүүс өдөрт 1 удаа 150г хэмжээтэй 14-21 хоногийн турш уух эсвэл өдөр бүр 1 ширхэг анар жимс зооглох

5. Нимбэгний шүүс+ натив оливын тосны хольц сувилал маягаар уух/ холестериний хэмжээ өндөр хүн хэрэглэж үл болох тул жорыг бүрнээр оруулах боломжгүй

6. Цагаан луувангийн шүүс шахаж өдөр бүр уух, эсвэл түүхийгээр салат хийж зооглох

7. Ургамлын хольц бүхий бөөрний цайны 21 хоногийн сувилал

8. Бөөрний том чулууг эрсдэлгүйгээр гадагшлуулах нимбэгний шүүсний сувилал

– Өдөр бүр 2 ширхэг нимбэгний шинэ шүүс шахаж шингэлэлгүй пур уух.Нэмэлтээр дахин 1 ширхэг нимбэгний шүүс шахаж өдрийн уух шингэндээ хольж бага багаар уух / 2 долоо хоногийн сувилал.

– Энэхүү сувилал шинээр чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй анагаах арга юм.

 

Бөөрөнд ээлтэй хүнс зоог

Магнезмаар баялаг хүнс бөөрөнд нэн ээлтэй.

Турайлбал; Банан, киви, ананас, ногоон вандуй, бүх төрлийн шош, бүхэл үрийн будаа, гурил, бүтээгдхүүнүүд, хивэг, овьёосны нэвс, ногоон навчит ургамлууд, брокли, гүнжидийн үр, наранцэцгийн үр, самар (багахан зохистой хэрэглээ)

Эрүүл энх, эрхэм жаргалантай амьдрахуйн тухайд та бүхэндээ барих миний мэдлэг туршлага, өглөг хишгийн нэгээхэн энэ болой.

 

Эх сурвалж: Ю.Отгонцэцэг, Штуттгарт хот

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !