Зөвлөгөө

АМНЫ ЭВГҮЙ ҮНЭРЭЭС САЛАХ ХАМГИЙН ЭНГИЙН 8 АРГА – Хадгалаад аваарай

Та өдөр бүр шүдээ тогтмол угаасан ч амны хөндийн эвгүй үнэрээс салахгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Бид танд хамгийн энгийн практикал зөвлөгөөг санал болгож байна.

 

1. Амны хөндийн ариун цэврийг зөв сахих: Дан ганц шүдээ угаах нь хангалттай биш гэнэ. Шүдээ угаахын хажуугаар шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлээс шүдээ цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд floss буюу ариутгасан утас хэрэглэдэг.

2. Хэлээ угаах: Хэлээ угаах нь хэлэн дээр тогтсон өнгөр түүн дээр үржиж болох бактериудыг устгаж өгдөг. Дэлгүүрээс хэлний өнгөр хусагч худалдаж авч хэрэглээрэй.

3. Шингэн зүйл уух: Амны хөндийн эвгүй үнэрийг нэг гол шалтгаан нь ам хатах байдаг. Тиймээс олон хүнтэй уулзах бол уух ус, жүүс үргэлж биедээ авч яв.

4. Жимс идэх: Алим, лууван зэрэг хатуу гадаргатай жимс ногоо идэх нь хэлийг бас цэвэрлэж өгдөг гэнэ. Тиймээс хэрэв шүдээ угаах ямар ч боломжгүй нөхцөлд ядаж хатуу, шүүслэг алим олж идэхийг хичээгээрэй.

5. Амаа зайлах: Та шүдээ угааж, ариутгасан утсаар шүдний хоорондохыг цэвэрлэсэн ч бас л дутуу байх вий. Амаа зориулалтын ам зайлагчаар зайлахад аманд байгаа элдэв үлдэгдлийг бүр мөсөн цэвэрлэж чадахаас гадна амны хөндийн эвгүй үнэрийг дарж чаддаг.

6. Цай уух: Цайнд байгаа элементүүд нь амны хөндийд янз бүрийн бактери үржихээс сэргийлдэг байна.

7. Яншуй идэх: Яншуйд байгаа хлорофилл гэдэг бодис нь амны хөндийг сайхан үнэртэй болгодог гэнэ.

8. Халуун ногоотой хоол бага ид: Халуун ногоотой, сонгино сармис ихтэй хоол нь таны амыг таагүй үнэртэй болгоход их нөлөөлдөг гэнэ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !