Зөвлөгөө

БАГВААХАЙ ЦЭЦГИЙН ТУХАЙ, ТҮҮНИЙ АШИГ ТУС – Хадгалаад аваарай

Ердөө л нэг жирийн “Багваахай цэцэг” /одуванчик/ гэдэг хөдөөд ч хотод ч саравгар шар дэлбээгээ дэрвийлгээд хөл дор ургаж, шүхэр шиг цагаан болсон үрээ салхинд хийсгэж “садаа болж” байдаг ургамлаар л гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Германы агуу их сонгодог зохиолч эрдэмтэн Вольфаганг Гёте 83 наслахдаа ажиллах, бүтээх чадавхиа насан эцэс хүртэл өндөр байлгаж чадсаны нууц нь багваахай цэцгийн, дэлбээгээр хавар болгон салат /шанцай/ хийж иддэг байсных гэж тогтоосон байна. Хавар эрт багваахай цэцэг дэлбээгээ дөнгөж дэлгэж байхад нь залуу навчаар нь хигдэс болгон хоолондоо хэрэглэхэд тун их сайн зүйл юм байна. Багваахайн цэцэг нь бундуу болж эхэлбэл хатуурч амт нь мууддаг боловч бундуу /бутон/ нь бас хоолны хольц болдог байна. Тэрчлэн багваахайн цэцэгнээс ундаа гаргаж ууна. Бал ялгаруулж авна. Залуужуулдаг. Есдүгээр сард үндсээр нь кофе хийж ууна. Шараад хуураад сэргээш цай болгон хэрэглэдэг байна.

 

БАГВААХАЙ ЦЭЦЭГ

Монгол нэр: Эмийн багваахай цэцэг Орос нэр: Одуванчик лекарственный Латин нэр: Taraxacum officinale Wigg. Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion буюу “арслангийн шүд” гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө хумигдаж хураагддаг.

 

ХЭРЭГЛЭЭ АЧ ХОЛБОГДОЛ

Багваахай цэцэг нь инсулин хэмээх бодис агуулдаг болохоор чихрийн шижинд ч мөн сайн. “Чихрийн шижинг хазаарлах нь” номондоо Людмила Захарова доорхи хольцуудыг хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Нэрсний навч – 25 гр

Халгай – 25 гр

Багваахайн навч – 25 гр

Хоолны халбага хольц дээр 800 мл буцалсан халуун ус хийж 15 минут буцалган 5-10 минут идээшүүлээд, шүүнэ. Өдөрт 2-4 удаа тус бүр 2-3 хоолны халбагаар юм идэхээсээ 20 минутын өмнө уудаг.

Багваахайн навч – 20 гр

Бөлжиргөний (ежевика) навч – 10 гр

Батрашийн (мята перечная) навч – 5 гр

Үхрийн нүдний навч – 15 гр

Хоолны халбага хольц дээр 200 мл буцалсан халуун ус хийж 5 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3 удаа юм идэхийнхээ өмнө 2- 3 хоолны халбагаар ууна.

Багваахайн цэцгийн үндсийг 9-р сарын дундуур түүж базаахад тохиромжтой. Түүний шүүс нь л хамгийн чухал болохоор шороог нь сэгсэрч угаах гэж яарахын хэрэггүй. Үндсийг сэврээж байгаад, дараа нь сойздон усаар угаадаг. Угааснаасаа 1 хоногийн дараа үндсийг жижиглэж болно. Түүнийг судас тосто хатуурахад (атеросклероз), цус цэвэрлэж, тамижуулах гэж хэрэглэж болно. Халуун саванд хандалж болно. 1 хоолны халбага дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3-4 удаа стаканы 1\4-ээр хүйтнээр нь ууна. Үндсийг хуурай хайруулын таваг дээр хуурч болгоод, кофе бутлагчаар тээрэмдэн энгийн кофе шиг ууж бас болно.

 

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЖОР

– Хомхой долоосныг эмчлэх жор. Уруул, хамар дор үсэрхийлэн гардаг цэврүү шиг зүйлүүдээс салахын тулд багваахай цэцэг ургаж байгаа үеийн туршид долоо хоногт 1 удаа 7-10 цэцгийн шар толгойг ногооноос нь салган идэж байгтун. Чихэрлэгдүү, бал шиг үнэртэй болохоор нь зөгийнүүд тэдгээрт их дуртай байдаг. Ийнхүү нэг курс цэцгэн эмчилгээ хийсэн хүмүүс өнөөх үсэрхийлдэг заваан зүйлсийнхээ тухай удаан хугацаагаар мартдаг хэмээн ярилцдаг.

– Эдгэрч өгдөггүй шарх, арьсны зарим өвчинд багваахай цэцгийн тосыг хэрэглэнэ. Түүнийг хийхийн тулд нартай өдөр багваахайн шаргал цэцэгсийг сүүт ишний хамт түүж няцлаад, шилэн савны дунд нь хүргэж, дараа нь цэвэршүүлээгүй ургамлын тосоор дүүргэдэг. Амсрыг нь самбайгаар боож наранд тавина. 21 хоноход тос бэлэн болдог.

– Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг бол түүнээс юм идэх болгоныхоо өмнө хоолны халбагаар ууна. Элэгний цөс ялгаруулах замын өвчинд, байнга өтгөн хатахад, намарсанд (экзема) тосноос ууж, өвчтэй газраа тос шингээсэн маалинган даавууны өөдөс тавьж эмчилдэг.

– Жижиглэн хатаасан үндэсний хуурай нунтгийг бие махбодиос илүүдэл холестерин гадагшлуулахын тул судас тостон хатуурах өвчинд хэрэглэнэ. Юм идэх болгоныхоо өмнө тус бүр 5 гр хуурай нунтгийг тогтмол идэж байх юм бол 6 сарын дараанаас бие дээрдэж ирэхэд хангалттай байдаг.

– Тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй бол ургамлын газар дээрх хэсэг болон үндсийг няцлан, маалинган даавууны өөдсөн дээр өвчтэй газраа тавьж унтах, хатаасан үндэсний ханд уулгах хэрэгтэй. 10 гр үндсийг 200 мл буцалсан усанд хийж, шөнөдөө идээшүүлэн хононо. Өдөрт 3 удаа юм идэхээс 15 минутын өмнө стаканы 1\3-ээр уудаг.

– Намарс, арьсны үрэвсэл (дерматит), эвэрлэг эсийн үрэвсэл (кератит), зовхины үрэвсэлд (блефарит) 2 хоолны халбага багваахай цэцгийн үндэсний хуурай нунтаг болон адил хэмжээний даливсын (лопух) үндэсний нунтаг дээр 400 мл буцалсан хүйтэн ус хийж хонуулна. Өглөө нь 20 минут усан банн дээр буцалгаад, хөргөж шүүдэг. Өдөрт 3 удаа юм идэхээсээ 15 минутын өмнө тал стаканаар ууна. Үүний зэрэгцээ өвчтэй газрууддаа доорхи жороор бэлдсан тосон түрхлэг түрхдэг. 2 хоолны халбага даливсны нунтаг үндэс, 4 хоолны халбага 5 сарын (ААБ: Монголын нөхцөлд 6 сарын хураалтын) зөгийн бал, 1 хоолны халбага ямааны өөхөн тосыг сайн гэгч нухаж хутгаад, 10 минут усан банн дээр халаагаад, буцалгалгүй авна (ямааны тосыг л хайлуулахын тулд). Дараа нь түрхлэгийг 3 хоног дулаан газар идээшүүлдэг.

– Багваахай цэцгийн шинэ шүүсийг их шүүдэргэний шүүсний нэгэн адил хүмүүс үү, мэнгэ, сэвх арилгахад хэрэглэдэг. 

 

БАГВААХАЙ ЦЭЦГЭЭС ГАРГАН АВАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Багваахай цэцэг дэлгэрэхээс нь өмнө амжиж эрт түүсэн навч нь илүү амтлаг байдаг. Өргөн навчтай, өтгөн үдэстэй, залуу dandelion green (багваахай цэцгийн ургамал) сонгоод, цэцэгтэй хэсгийг нь салгаж хаяад хүнсэндээ хэрэглэнэ. 20 орчим минут хэрчсэн сонгино, оливын тос бага зэрэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн бага зэргийн винотой амтлаж бас болдог юм байна. Хэрэв гашуун зүйлд тийм ч дуртай биш бол чихэрлэг ногоотой (лууван, parsnips) холиод хэрэглэж болох юм байна. Усыг нь солиод хэд хэд дахин буцалгах нь түүнийг илүү зөөлхөн болгодог юм байна. Багваахайн цэцгийг ч идэж болохоос гадна вино ч хийж болдог аж. Ингэж хэрэглэхдээ цэцэг нь гүйцэд дэлгэрээгүй багваахай цэцгийг сонгох ба зөвхөн шар өнгөнд хувирсан дэлбээг хэрэглэвэл тохиромжтой.

Учир нь ногоон дэлбээ нь илүү гашуун байдаг юм байна. Багваахайн цэцгийг нь саладанд хийснээр илүү өнгөлөг мөн өвөрмөц исгэлэн амттай болдог гэнэ. Багваахайн ургамлыг усанд дэвтээж, эсвэл хатааж нүдэж, өөр ургамалуудтай хамт чанаж, эсвэл бүр бин дотор хийн шарсан ч болох юм байна. Багваайхан эрт ургасан үндэсийг бүтэн жилийн турш хэзээ нь ч хэрэглэх боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн шөлөнд чанаж хэрэглэх нь тохиромжтой гэж. Японы MISO гэдэг шөлний найрлаганд ч багваахайн үндэс ордог аж. Усыг нь солин, зөөлөн гал дээр удаан буцалгах нь энэ үндсийг илүү зөөлөн амтлаг болгодог гэнэ. Чихэрлэг ургамлуудтай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой ба оливын тосоор амлах нь бас түүнийг илүү амтлаг болгодог гэнэ. Тамаri буурцагны соус болон сонгиноор амтлавал илүү төгс болгох нь ээ. Навчнууд нь таны худалдаж авч чадах юунаас ч илүү тэжээллэг байдаг.

 

Багваахай цэцгийн цай: Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна. Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Түүнчлэн энэ ургамал нь давсаг, дэлүү, нойр булчирхай, ходоод гэдэсэнд ч сайн байдаг ажээ. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж. Багваахайн навчны хандыг оройн хоолны цагаар хэрэглэх нь ч мөн зүйтэй байдаг аж. Учир нь хоол боловсруулахад маш сайнаар нөлөөлдөг ба энэ ургамлын ханд нь хоол боловсруулах бүхий л булчирхайг эрчимжүүлдэг ажээ. Цэцэгээ аль болох хорхойд идэгдээгүй шинэхэнээс нь түүж бэлтгэнэ. Усанд угаана. Хүйтэн усанд 2цаг хэрийтэй дэвтээнэ. Дэлбээ нь хумигдаад ирэхээр нь уснаас шүүж авна. 3 минут орчим халуун ууранд байлгана. Хэтэрхий удаан байлгаж болохгүй. Цэцэгээ хөргөөгөөд гараараа дэлбээг нь дотогш хумиж хатаана.

Багваахай цэцгийн сироп: 4 атга дүүрэн цэцгэн дээр хүйтэн ус хийж буцалгаад гал дээрээс авч тэр чигээр нь хонуулна. Маргааш нь шүүж цэцгийг нь хоёр гараараа сайн базаж мушгиад, шүүсэнд нь 1 кг элсэн чихэр, бага зэрэг исгэлэн амч оруулахын тулд тал нимбэг зүсч хольдог. Аминдэмийг нь хадгалахын тулд зөөлөн гал дээр халааж, буцалгахгүй ууршуулна. Сайн өтгөрүүлэхийн тулд 1-2 удаа хөргөх хэрэгтэй. Хэт өтгөн болох юм бол чихэр нь талстжиж, хэт шингэж бол шингэн нь исэж мэднэ.

Багваахай цэцгийн дарс: 500 ш цэцэг дээр 1,5 л булгын ус хийж шилэн буюу вааран савын s дүүргэн ёроолд нь исгэгчээр барьсан зүсэм талх хийж, исэхэд нь гарсан хийг буцаж шил рүү оруулахгүйн тулд гадагш нь гуурс гаргасан тагаар таглаад үзүүрийг нь устай саванд дүрнэ. Хоёр сар исгэсний дараа дарс бэлэн болдог. Шаарыг нь шүүж, хув шиг өнгөтэй шингэнг шилэн лонхонд савладаг. Багваахай цэцгийн нарны элч сульдсан бие махбодид тамир тэнхээ оруулж, олон өвчнийг эмнэнэ.

Багваахай цэцгийн бал: 500 ширхэг цэцгийг гэрэлтэж харагдахааргүй зузаан элсэн чихэртэй үелэн хийж, 2 долоо хоног сайн тагласан саванд (эс бөгөөс цэцэгний анхилуун үнэр нь арилна) наранд тавьдаг. Ийм эм өвөл танай гэр бүлийг хоолой өвдөх, ханиад томуу хүрэхээс аварна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !