Дэлхий дахинд

МААНИЙН АЧ ТУС – Хадгалаад аваарай

Маани тоолохын өмнө маанийн утга учрыг бид сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс мааниас илүү ном тарни байдаг гэж бодож байж юуны магад.

Тэр буруу бөгөөд Мааниас илүү ном байхгүй юм. Бурханы сургасан бүх номыг тоолбол бүгд нийлээд найман түм дөрвөн мянга байдаг гэдэг.

Энэ бүгдийн багц гүн утга маанийн үсгэнд бүрэн гүйцэд багтсан байдаг юм.

Юуны түрүүнд би та бүхэнд маанийн утга учрыг тайлбарлах болно. Дараа нь маань уншихын ач тусыг хэлж өгье. Эцэст нь маанийг хэрхэн унших, маанийн эрдэмд боловсрох тухай заах болно.

 

Маани тоолох, тарни тоолох гэдэг нь: Учир зүггүй хаалга цонхоо хаагаад харанхуй дотор огт хөдөлгөөнгүй суугаад бясалгахын утга учир бишээ.Өөрийн сэтгэл санааг зөв, эерэг тийш нь өөрчилж төлөвшүүлэхийн нэр. “УМ-МА-НИ-БАД-МЭ-ХУМ” буюу маани хэмээх зургаан үсэгтэй.

УМ үсэгийн талаар: Ум үсэг нь А, О, М үсгийн нийлбэр юм.Энэ гурван үсэг нь арилсан чанарын талаас Бурхан лагшин, зарлиг, таалал арилаагүй чанарын талаас амьтаны бие хэл сэтгэл гурвыг бэлгэдэж байдаг гэсэн үг. УМ-ын дараа МАНИ гэсэн үг байгаа.

МАНИ гэдэг үг нь: үнэт эрдэнэ гэсэн утгатай. Энэ эрдэнэ нь асрангуй, энэрэнгүй, бодь сэтгэлийг бэлэгдэнэ.

БАДМА гэдэг үг нь хоосон чанарыг оносон билэг билгүүний бэлэг тэмдэг.

ХУМ гэсэн үг нь өөрчлөх гэсэн утга санаатай үг юм.

Жишээлбэл: Муу хүн сайн болж өөрчилөгдөхийг хэлж болно. Саяных бол зөвхөн үгийн тайлбар байлаа. Одоо маанийн утгыг тайлбарлая.Таны бие,хэл, сэтгэл гурвыг бэлэгдэж байгаа УМ үсэг бол нисваанисын гурван хорт сэтгэлд баригдсан арилаагүй бие, хэл, сэтгэл гэсэн утгыг илэрхийлнэ.

МАНИ, БАДМЭ – гээр бэлэгдсэн арга хэмээх бодийн сэтгэл,билэг хэмээх хоосон чанарыг онох оюун ухаан хоёр нийлж арга билгийн зам мөр болж таны ариусаагүй бие, хэл, сэтгэл гурвыг ариуссан Бурханы лагшин, зарлиг,таалалд, хувиргах гэсэн санаа.

Аргын тал хэмээх нигүүсэн сэтгэл нь таны нисваанислэг сэтгэлийн угаах мэт ариусгасанаар нисваанисын хир буртгийн үндэс болсон өөрийгөө эрхэмлэх үзлийг ерөндөг болдог юм.Хоосон чанарыг онох билэг оюун нь аливаа зүйлийг бодит үнэнд баримталдаг мунхаг сэтгэлийг арилгагч ерөндөг болдог.

Мунхаг сэтгэл бол хамаг нисваанис, буруу сэтгэлийн үндэс болж байдаг. Бохир усан дээр жишээ авья.Бохир усны бохир нь усаны чанарт нэгдэж оршдоггүй, шүүлтүүрээр шүүхэд булингар нь арилж цэвэр чанар нь ил болдог бөгөөд тунгалаг цэвэр усыг хаа нэгтээ газараас шинээр авчралгүй бохир усан дотороос гаргаж ирдэг. Бохир усны шалтгаан нь тоос шороо байдаг. Энэ жишээ нь хүний сэтгэлийн буртгийг хоёр арга хэрэглээд шүүж ариутгахыг харуулж байна. Бохир сэтгэл нь ариун сэтгэл дээр буртаг халдсаныг л хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл нисваанисын гурван хор нь таны сэтгэлийн мөн чанарт оршоогүй, нэгдэл чанартай бус юм. Шалгуур ухааны шастир буюу Бурханы шашны Чойрын номд заахдаа “ Уур хэмээх нисваанисын нэг төрөл зүйл хэрэв сэтгэлтэй салшгүй нэгдмэл байдаг бол бид цаг үргэлж уурлаж байх учиртай” гэж заасан байдаг. Гал байгаа цагт халуун чанар байж л байдаг нь халуун чанарыг галтай салшгүй нэгдмэлийг харуулж байна. Гэтэл заримдаа хүнд уур хилэн бус нигүүлсэн өрөвч сэтгэл гаргах бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлж чаддаг шүү дээ.

Бас заримдаа бидний сэтгэлийг уур уцаар эзэмддэг. Үүнээс уур хилэн, хайр энэрэл хүний сэтгэлд ээлжилж байгаа нь уур хилэн угаасаа хүний сэтгэлийн мөн чанар бусдын тов тод шинж тэмдэг юм. Уур хилэн гэх мэт нисваанист сэтгэлүүдийг арга, билэг хэмээх хоёр замыг ашиглан сэтгэл дээрээс үндсээр нь арилгах боломжтой.

Нисваанист сэтгэл арилна гэдэг нь эгэлийн бие, хэл, сэтгэл. Бурхан лагшин, зарлиг, таалал, болж хувирахын тод жишээ юм. Тийм бодь сэтгэлийн үүсгэхийн өмнө магад гарахуйн сэтгэлийг төрүүлэх ёстой юм.

Магад гарахуйн сэтгэлийг төрүүлэхийн тулд дөрвөн үнэний ёсыг мэдсэн байх хэрэгтэй. Ийм учраас л Бурханы найман түм,дөрвөн мянган ном сургаал, Богд ламын айлдсан номын бүх утга санаа маанийн зургаан үсгэнд бүрэн багтсан байдаг. Миний ариусаагүй, буртагт бие, хэл сэтгэл ариусагч Бурханы лагшин, зарлиг, таалал болох болтугай гэсэн санаагаар маанийг тоолох учиртай.

 

Маанийн гүн гүзгий утгыг ойлговол: – Ганц удаа уншсан буяныг нь хэмжишгүй юм. Хэдийгээр бурхан наян дөрвөн мянган номыг бүгдийг айлдхад цаг хүрэлцэхгүй боловч маанийн гүн гүнзгий утгыг ойлгуулаад уншуулахад түүний тус эрдэм нь тэдгээр номыг бүгдийг уншсантай тэнцүү болно.Бурхан багшийн айлдвараас “Маани уншсаны ач гавьяа”-г авч ярья.

Бурхан багш: “ Би гадаад далайн усны тоосонцорыг нэг бүрчлэн тоолоод цаана нь гарч чадна.Харин хэн нэгэн хүний бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр буюу асрангуй , энэрэнгүй, сэтгэлийн үүднээс тоолсон ганц маанийн үр дүнд гарсан буяныг тоолж чадахгүй” гэж сургасан юм.

Бурхан багш бас: “Сүмбэр уулыг тоос нэг бүрчлэн тоолоод хичнээн тоосонцортой вэ гэдэгийг мэдэж чадах боловч асрангуй сэтгэлийн үүднээс маань уншсан бодгалийн хураасан буяныг би тоолж барахгүй” гэж сургасан юм. Маанийн бас нэг ач тусыг Бурхан багш сургахдаа “ Маанийг өдөр алгасахгүй уншина тэр хүн үхэн үхтлээ зовлон амсахгүйг би амлаж чадна” гэжээ.

Тиймээс та бүхэн асрангуй энэрэнгүй сэтгэлийн үүднээс өдөр тутам таслахгүй зуун маань уншаад байх хэрэгтэй юм. Тэгвэл гурван муу заяаны зовлон амсахгүй байх баталгааг өгч чадна.Өөр олон янзын ном үйлдэлгүй ганц эрхи маанинд таван минутыг л зарцуулж байхад хангалттай.

Таван минут ч болохгүй шүү дээ. Энэ дэлхий дээр Бурхан багшаас том багш, Бурханы сургасан номоос илүү ном байхгүй.Тийм учраас итгэсжлэх сэтгэлийн үүднээс унших хэрэгтэй юм. Өдөр таслахгүй нэг эрхи ч болохнээ унших хэрэгтэй юм.Тэгэх юм бол энэ яваа нас болон ирээдүй хойд төрөлдөө дандаа аз жаргал руу шат өөдөө өгсөж явах болно. Энэ бол миний амлалт, та бүхэнд өгч байгаа бэлэг мөн.Өдөр алгасалгүй эрхи маань уншихад таван минутаа зориулж байсан бол таныг нас бархад сайн төрөлд төрөөсэй гэж араас чинь ном уншуулах хэрэг байхгүй.

Маани унших гэдэг нь: -Хүн өөртөө сайн сайхан амьдрах эрх чөлөөг өгч байгаа хэрэг юм.

УМ МА НИ БАДМЭ ХУМ Маанийг өдөрт зуун удаа нэг эрхи уншиж чадвал буяны зүгийг тэтгэдэг сахиус тэр хүнийг сахиж хамгаалах тус эрдэм буй гэж Бурхан багш айлдсан юм. Бүр хамгаалахдаа балан дээр цугалсан зөгийнүүд шиг хуралдан ирж таныг хамгаалж байдаг гэсэн юм. Энэ бол Бурхан багшийн өөрийнх нь айлдвар мөн юмаа.

Маани уншиж байхдаа анхаарах зүйл буюу маань унших ёсны тухай хэлж өгье: – Чадвал олон эрхи, чадахгүй бол зуун мааниа бүү таслаарай. Маань тоолж буй хүн сэтгэлээ тогтоож байгаад маань тоолох ёстой.Ямагт санаагаа өөр зүйлд сарниулж болохгүй.

Энэтхэгийн их мэргэн Шантидэва богд өөрийнхөө нэгэн зохиолд “ Ямар нэгэн маань тарнийг урьж унших эсвэл хатуужил туулж диян бясалгал үйлдэж үр дүнг нь үзэх гэж хичнээн хичээвч сэтгэлээ гадаад эд юмсад сарниулан, тогтоож эс чадвал ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж сургасан юм.

Ном уншиж байхдаа өнөөдөр юу хийх билээ, маргааш яах билээ гэж элдэв бодолд сэтгэлээ сарниулаад байж болохгүй.Тухайн бясалгал, уншлага, урилга дээрээ л сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй.Маань тоолж буй тэрхэн хугацаагаа мааниндаа л зориулахаас бус өөр хэрэгт хошуу дүрэх хэрэггүй юм.Лам нар юу хийж байна, хуваргууд юу хийж байна гэж бусдын хэрэгт хошуу дүрэлгүй өөрөө өөрийгөө л анхаарч суух хэрэгтэй.

 

Маани уншихдаа: Өөрийхөө өмнө Жанрайсэг бурхан байна гэж бодож байгаарай. “УМ МАНИ БАДМЭ ХУМ” гээд тогтуун сайхан сэтгэлээр уншина.Ингэмэгц өмнө чинь байгаа Жанрайсэг бурханаас рашааны чанартай гэрэл цацарч өөрт тань шингэлээгэж бодно.Эхлээд тэр гэрлийг өөртөө бус өөр бусад амьтад тусч байна гэж бодно.

 

Эх сурвалж: www.budda.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !