ШАР ТОСНЫ 10 ИД ШИД – Хадгалаад аваарай
Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шар тос нь хүний биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. А, Е аминдэм, антиоксидантаар маш баялаг байдаг. Антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэж, зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг гээд олон төрлийн ашигтай.
ШАР ТОС ХЭРЭГЛЭХ 10 ШАЛТГААН:
1. Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой байдаг.
2. Сайхан амттай: Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.
3. Хадгалалтын хугацаа урт: Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
4. Шингэц хурдан: Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
5. Дарлалын системийг сайжруулдаг: Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
6. Холестринийг бууруулна: Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
7. Нүдний харааг сайжруулдаг: Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.
8. Архи болон хар тамхины эмчилгээ болдог: Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.
9. Үрэвслийн эсрэг: Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
10. Жин хасна: Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.
Хэрэв та шар тос хэрэглэдэггүй бол хэрэглээд нэг үзээрэй.