Дэлхий дахинд

Үүнд 20 минут хөлөө дүрээд, төрөл бүрийн өвчнөөс салаарай! – Хадгалаад аваарай

Хөлийн уланд хүний мэдрэлийн бүх цэгүүд байдаг билээ. Тиймээс хүмүүс хөлийг хоёр дахь зүрх хэмээн нэрлэх нь бий. Тиймээс та хөлөндөө иллэг хийж, амрааснаар дотоод эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж чадах юм. Ингээд бид та бүхэндээ хөлөө “шидэт” усанд дүрээд, төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх аргуудыг дуулгах гэж байгаадаа таатай байна.

Ердөө та доор дурдах аргуудыг ашиглаж, шингэн бэлтгээд, түүндээ хөлөө дүрж, хэсэг хугацаанд суухад л хангалттай. Үр дүнд нь таны биеийн дархлаа сайжирч, мөөгөнцөр, төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх төдийгүй дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг эрчимжнэ гээд бод доо. Гайхалтай байгаа биз.

 

1. ТОЛГОЙ БОЛОН ҮЕ МӨЧНИЙ ӨВДӨЛТИЙГ НАМДААНА

Орц:

Хүнсний сода – 2 аяга

Далайн давс – 1 стакан

Алимны цуу – 1 аяга

Эфирийн тос – 10 дусал

Бэлтгэх арга: Халуун устай саванд давсаа хийж, сайтар хутгана. Усаа бүлээн болмогц алимны цуу, сода, эфирийн тос зэргээ хийж найруулна. Үүндээ хөлөө дүрж, 30 минут суугаарай.

 

2. БИЕЭС ХОРТ БОДИС ГАДАГШЛУУЛЖ, АРЬСНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Орц:

Хөх шавар – 50 грамм

Далайн давс – 1 стакан

Эфирийн тос – 10 дусал

Бэлтгэх арга: Давс, шавараа халуун усанд хийж, өөрийн хүссэн эфирийн тосыг нэмж хутгана.

Үүний дараа боломжтой бол шавраар хөлөндөө иллэг хийж, тайвшруулах хэрэгтэй. Эцэст нь хөлөө бэлтгэсэн усандаа дүрж, 20 минут сууна.

 

3. ЯДАРГАА ТАЙЛЖ, ХАРШИЛ, АРЬСНЫ ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛНЭ

Орц:

Ус төрөгчийн хэт исэл 3 хувь – 1 стакан

Цагаан гааны нунтаг – 1 халбага

Бэлтгэх арга: Бүлээн усанд бүх орцоо хийж хутгана. Үүндээ хөлөө дүрэн 1 цаг суугаарай.

 

Эх сурвалж: caak.mn

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !