Зөвлөгөө

ОНГОЦНЫ СУУДАЛ ЯАГААД ЦЭНХЭР БАЙДАГ ВЭ? – Шэйрлээд аваарай

Та онгоцны сандал ямар өнгөтэй байдаг талаар анзаарч харж, үүний талаар бодож байсан уу?

Бараг ихэнхдээ энэ сандлыг цэнхэр өнгөтэй хийдэг бөгөөд өөр өнгөөр хийсэн тохиолдол маш цөөн байх. Магадгүй тэнгэрийн өнгөтэй гэж болохоор боловч тийм биш бололтой. Яагаад цэнхэр байдаг юм бол?

Анх онгоцны сандлыг олон арван жилийн өмнө цэнхэр өнгөтэй хийсэн бөгөөд одоо бараг бүх авиакомпани энэ өнгийг хэрэглэж байна. Их Британийн эрдэмтдийн үзэж байгаагаар цэнхэр өнгө нь олон хүнд найдвартай, аюулгүй гэсэн утгаар харагддаг бөгөөд энэ нь аэрофоби-той (нислэгээс айх) хүмүүст маш чухал зүйл юм. Мөн судалгаагаар зорчигчдийн 90% нь авиа компаниа сонгохдоо өөрийн мэдэлгүй өнгөөр нь сонгодог гэж тогтоогдсон байдаг.

Түүнчлэн, хөх-цэнхэр өнгө сонгосон нь илүү ахуйн шинж чанартай байж болох бөгөөд цэнхэр өнгөтэй суудлын бүрээс дээр элдэв бохирдол, толбо, элэгдсэн байдал сайн харагдахгүй учир бусад гэгээлэг өнгөтэй бүрээснээс илүү удаан хэрэглэж болдог байна. Харин бизнес-классын сандлын бүрээс илүү гэгээлэг өнгөтэй ба тэнд зорчих хүний тоо цөөн байдаг учир даавуу нь удаан элэгддэг билээ.

 

Эх сурвалж: Brightside.me

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !