Зөвлөгөө

МАХЫГ УГААЖ ХЭРЭГЛЭХ АЮУЛТАЙГ ТОГТООЖЭЭ – Шэйрлээд аваарай

Хоол хийхээс өмнө махыг угааж болохгүйг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас хийсэн судалгааны үр дүн харуулжээ. Тус яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын алба Хойд Каролина мужийн Их сургуультай хамтран хийсэн судалгаагаар, түүхий махыг угаах нь бусад хүнсэнд сөргөөр нөлөөлдгийг тогтоосон байна.

Түүхий мах нь ихэвчлэн салмонелл, кампилобактер, клостридиум перфрингенс зэрэг аюултай бактериар халдварладаг ажээ. Хүмүүс түүхий махыг угааснаар сайтар цэвэрлэж байна гэж үздэг ч энэ нь эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй хэрэг гэж мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Судлаачид 300 сайн дурын ажилтныг тахианы махан хоол, салат хийлгэхээр урьжээ. Тэдгээр хүмүүс махаа угаадаг, угаадаггүй гэж хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хэрэглэж буй мах нь E.coli буюу гэдэсний савханцар агуулж байсан аж.

Оролцогчдын 26 хувь нь салат хийхдээ шувууны түүхий махыг угааж хэрэглэсэн талаар 10news.com мэдээлсэн байна. Мэргэжилтнүүд сав суулга, угаалтуур болон бусад бүтээгдэхүүнүүдийг бохирдуулахгүйн тулд түүхий махыг угааж цэвэрлэхгүй байхыг зөвлөжээ.

 

Эх сурвалж: HAYDZAYN

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !