Зөвлөгөө

ӨДӨР БҮР ЗЭС АЯГА ХЭРЭГЛЭХИЙН ДОЛООН АЧ ТУС – Хадгалаад аваарай

Монголчууд эрт дээр үеэс зэс аяганд цай ууж ирсэн. Энэ нь эрүүл мэндэд нэн тустай билээ. Дурдвал:

 

1. ЖИН ХАСАХАД ТУСТАЙ НӨЛӨӨТЭЙ. Учир нь зэс савнаас ус ууснаар хоол сайн шингэж, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирдаг бөгөөд зэс нь өөхийг шатаахад тус болох элемент агуулдаг нь нэн тустай.

2. БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛНЭ. Хоолойн өвчлөл болон бамбай булчирхайтай хүн зэс аяганаас ус ууж байх нь нэн тустай.

3. Зэсээр хийсэн аяганд ус хонуулж уух нь хүний НҮДНИЙ ХАРАА БОЛОН АРЬСАНД ТУСТАЙ. Арьс өнгөлөг болж, нүдний хараа сайжирдаг. Хөгшрөлтийг удаашруулж, залуужуулах шидтэй.

4. Зэс нь хүний биеийн дархлааг сэргээж, өвдсөн хүнийг хурдан эдгээх, шарх аних явцыг түргэсгэх нөлөөтэй. Зэс аяганаас ус уусанаар ШИНЭ ЭД ЭС НӨХӨН ТӨЛЖИХӨД ТУСТАЙ.

5. ХАВДАР ТУСАХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА.Зэсэнд маш хүчтэй үл исэлдүүлэгч агуулагдсан байдаг бөгөөд энэ нь сөрөг эд эсийг үржүүлэхгүй ба хавдар тусах эрсдлийг бууруулахад нөлөөтэй.

6. Зэс аяганаас уухын олон давуу талуудын нэг нь цусан дахь УЛААН ЦАГААН ЭСИЙГ ЗОХИЦУУЛЖ өгдөг юм. Хүний биеийн ерөнхий дархлаа болоод, эд эсийг сэргээх, сөрөг зүйлийг биеэс ялгаж гаргах гээд олон ашиг тустай.

7. ӨТГӨН ХАТАЛТААС СЭРГИЙЛНЭ. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайтар зохицуулж, хүндээр бие засахад хялбар болсоноор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, өтгөн хаталтаас сэргийлэх нэн тустай.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !