Зөвлөгөө

ЭРТНИЙ БӨХЧҮҮДИЙН ЯС, ЖУДАГ – Хадгалаад аваарай

1910-аад оны үе юм болов уу даа, Засагт ханы наадамд Чадраабал хэмээх залуу бөх зодогложээ. Ер нь цол авчих байх гэсэн таамагтай, сүрхий ч сайхан барилдчихаж мэдэхээр байж. Гэтэл 3-ын даваанд Засагт ханы алдарт арслан Шошгор Шагдар амлаад авчихав гэнэ. Дор даваанд амалсанд шаралхсандаа Чадраабал харьж яваа Шошгор арсланд “Олон жил намайг амлахыг чинь харна аа” гэсэншүү аятай жаахан ачирхсан үг хэлчихжээ. Арслан:

– Аатай юм. За яахав. Үүнээс хойш таарсан наадам бүхэндээ чамайг амлаж байна. Найм таараад намайг хүчрэхгүй бол 9 дэх дээр нь сануулаарай гэжээ.

Шошгор арслан ч хэлснээрээ таарсан наадам бүхэндээ Чадраабалыг 3-т амладаг, яаж ч хичээгээд хөгшин арсланг барсангүй. Шошгор арслан одоо манай чөлөөтийн залуус үе үе хийгээд харагдах Хэвтэн цохио гэдэг мэхийг гаргууд хийдэг байжээ.

Нэгэнтээ:

– Арслан гуай, 9 дэх нь… гэсэнд

– Өө, тийм үү, гээд тахимаа өгсөн гэдэг. Чадраабал ийнхүү ид барилдах үедээ арсланд 8 удаа нам даруулаад, цолд хүрч чадсангүй.

Тэр цагт одоотой адил жилдээ хэдэн арван барилдаан болох биш, сайндаа овоон наадам, Засагт Ханы наадам төдийгөөр хязгаарлагдана.

Нэг нь өтөлсөн ч яс зааж, амандаа ч хүрч, бас залууст хатуухан ч сануулга өгч, нөгөө нь аатай ч атаархаж, өширхсөнгүй, хонзогносонгүй. Энэ цагт ийм юм болбол зодоон нүдээн хутга шөвөг бол энүүхэнд болж мэдэхээр хааяа санагдах.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !