Зөвлөгөө

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ БЭР ЦЭЦЭГ БУЮУ БААВАР ЦЭЦГИЙН ТУХАЙ – Хадгалаад аваарай

БЭР ЦЭЦГИЙН ТУХАЙ

Монгол нэр: Бэр цэцэг, баавар цэцэг

Латин нэр: Scabiosa буюу Скабиоза

Орос нэр: Вдовушка, Монголчилбол “Бэлэвсний цэцэг” буюу Арьсны маажуур, загатнаа өвчнийг ийн нэрлэдэг

Бэлгэдэл: Бэр цэцгийг эрт дээр үеэс Монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж ирсэн.

Цэцгийн гадаад төрх нь монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааварыг санагдуулам гоёмсог, хөх ягаан өнгөтэй, хангайд элбэг ургадаг. Бэр цэцгийн домог нь оросын ард түмнээс гаралтай бөгөөд дайнд явсан эр нөхрөө хүлээсэн бүсгүй хүний нулимсанд ургасан цэцэг гэнэ.

МУ-ын Засгийн газрын 2014.10.25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласан билээ. Одоогоор 153 улс орон Үндэсний бахархалт цэцэгтэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй байна.

Үндэсний бахархалт цэцгийг сонгохдоо алтанхундага, бэр цэцэг, шүүдэрцэцэг, вансэмбэрүү, алтангагнуур, цагаан цээнэ, говийн хялгана зэрэг есөн цэцэгнээс олон талын ач холбогдлоор нь сонгосон байна.

Мөн хүүхэд залуучуудад байгаль дэлхийгээ хамгаалах, газар дэлхийтэйгээ ухаалгаар зохицон амьдрах, цэцэгт ургамал ногоон орчноо хайрлах хүмүүжлийг төлөвшүүлэх ихээхэн ач холбогдолтой.

 

Бэр цэцэг нь:

– Монгол орны бүх нутгаар тархсан

– Зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг /жишээ нь аялал жуулчлалын улиралыг бүрэн хамарч дэлбээтэй байх чадвартай/

– Цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй

– Тарималаар ургуулж болно.

– Энэхүү цэцэг нь Анхилуун үнэртэй.

– Цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхитай.

– Домогт цэцэг. Эмээлийн бааварыг энэ цэцгээр нэрлэсэн.

– Нарлаг, чийг багатай орчин шаарддаг.

– Арчилгаа бага шаардана, ургамалын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, “гени сайтай” зэрэг үзүүлэлтүүдээрээ тэргүүлжээ.

– Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул “Эрвээхэйн цэнхэр” хэмээх ганган нэрээр алдартай.

– “Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ” гэсэн домогтой.

 

Эмчилгээнд:

– Хор тайлах

– Шээс хаагдах

– Цээжинд муу цус хурах

– Элэгний галаас болж толгой өвдөх

– Уушигны халууны ханиад

– Элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !