Зөвлөгөө

ЦАГААН БАТГАНААС ХУРДАН САЛАХ АРГЫГ МЭДЭЖ АВААРАЙ – Хадгалаад аваарай

Таны арьсан дээр жижиг биржгэр цагаан цэгүүд гарч байна уу? Ийм цэгүүдийг цагаан батга эсвэл “Элижа” гэж нэрлэдэг. Эдгээр нь арьс хэт хуурайших болон арьсаа цэвэрлэхгүй байснаас болж үүсдэг ажээ. Батгаа шахаж цэвэрлэж болох ч ийм төрлийн биржгэрүүдийг шахах нь төвөгтэй тул гэрийн аргаар зарим арчилгаа хийснээр элижагаасаа салж болдог гэнэ. Хэрвээ таны арьс ийм асуудалтай байгаа бол доорх мэдээллийг уншаарай.

 

1. Яагаад цагаан батга гардаг вэ? Улаан батгыг бодвол хэмжээгээрээ жижиг, нүдний доор, хамрын хажуугаар, уруулын доогуур, нүдний ухархайнд бөөгнөрч гардаг биржгэр, зөөлөн цагаан толгойтой батгыг “цагаан батга” гэж нэрлэдэг. Арьснаас тос ялгарч эсвэл нүүрний будагтайгаа унтсанаас арьсны нүх бөглөрч, ийм батга үүсч болдог. Зарим үед арьс хэт хуурайшихад үхэжсэн эдийн бохирдлоос үүсэх нь ч бий. Эдгээрээс гадна:

– Наранд хэт удаан, хамгаалах тос түрхэхгүй явснаас

– Арьсан дээр гарсан элдэв тууралтаа эмчлэхгүй удснаас

– Хортой ургамал арьсандаа хүргэснээс

– Химийн гаралтай хүчтэй тос түрхсэнээс

– Арьсны лазер болон тарилгын элдэв эмчилгээ зэргээс шалтгаалсан байж болно.

Ихэвчлэн нуруу, цээж, нүүрний арьс зэргээр туурдаг. Энэ үед арьс арчилгааг маш сайн хийж цагаан батганаасаа салахгүй бол, улам ихэссээр байдаг. Арчилгаа хийхдээ арьсаа маажих, хүчтэй хүрэх зэргээр бохир оруулж болохгүй бөгөөд аль болох зөөлөн арчилж чадвал сорвигүй эдгээж болдог.

 

2. Гэрийн аргаар арьсаа арчлахдаа: Зөгийн бал нь байгалийн гаралтай халдваргүйжүүлэгч бодис болон тэжээллэг витаминуудыг ихээр агуулдаг. Зөвхөн цагаан батга гэлтгүй толойгүй улаан батгыг доорх аргаар эмчилж болдог.

Орц:

– 1 цайны халбага цэвэр зөгийн бал

– 1 цайны халбага жижиг ширхэгтэй элсэн чихэр

– 1 цайны халбага Жожоба(Jojoba)-ний тос

– 1 цайны халбага овъёос

Хийх арга:

– Бүх орцоо хольж өтгөн зуурмаг болгоно

– Зуурмагаа угааж, хатаасан нүүрэн дээрээ түрхээд 3-5 минут тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ

– Бүлээн усаар арьсаа зайлна

– Хэрэв ус хангалттай цэвэрлэж чадахгүй бол зөөлөн бүтэцтэй саван хэрэглээрэй

 

3. Касторын тос – Касторын тос нь арьсны уян хатан, чийглэг байдлыг хангадаг Е витаминаар баялаг учир хэт хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлдэг. Тиймээс арьсандаа жигд түрхээд унтахынхаа өмнө бүлээн бигнүүртэй алчуураар арчиж байвал, арьс маш хурдан өнгө нь сэргэж чийглэг болдог.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !