Зөвлөгөө

Монгол улсын 3 сая дахь иргэн Монголжин охин 8 нас хүрлээ – Шэйрлээд аваарай

Монголчуудыг гурван саяд хүргэсэн Монголжин охин зургаан нас хүрлээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж бүртгэгдсэн.

Ээжийн анхны төрөлт, айлын ууган охин 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.27 цагт мэндэлсэн бөгөөд тэр өдрийн 73 дахь төрөлт болж тоологджээ. Сонирхуулахад, 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэн эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН гэдэг нэр хайрласан билээ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !