МОЙЛ, ХАР ЧАВГА ЖИМСНҮҮДИЙН АЧ ТУС – Хадгалаад аваарай

МОЙЛ – Мойл нь голын дагуу 10 хүртэлхи өндөр модонд ургана. Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юмуу тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. /гэхдээ хэт хатааж болохгүй/ Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно. Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахадхэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.
Мойлын хандыг бэлтгэхдээ: 1 стакан буцалсан усанд 1 цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ. Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.
ЧАВГА – Чавга нь маш эрт дээр үеэс хүнсний жимс болон хэрэглэгдэж ирсэн болохоор байгаль дээр ургадаггүй. Эмчилгээний өч холбогдлоороо хар чавга ихэд алдаршжээ. Хар чавганы найрлаганд сахар /17%/, хүчил /3%/, алимны ба лимоны хүчил, пектин, каротин, С, В,Р амин дэмүүд, минериалын давсууд, өнгөт бодис зэрэг агуулагдсан байдаг.
Хар чавга , ялангуяа хатаасан чавга гэдэс өвдсөн үед нэн сайн. Чавганы ханд, компот зэргийг тайвширч, амрах зорилгоор нойрсохоос өмнө хэрэглэдэг. Унтахаас өмнө 10-20 ширхэг хатсан чавга идэхэд тавтай нойрсдог. Хатаасан чавга бие организмээс холестериныг хөөх үйлчилгээтэй байдаг тул судас хатуурах, цөсний өвчний үед ач холбогдолтой.
Мөн зүрх судасны өвчин, бөөрний үрэвслийн үед онцгой нөлөөтэй. Учир нь чавганы найрлаганд бие организмээс ус, шим тэжээлгүй давсыг хөөн зайлуулах үйлчилгээтэй калийн давс агуулагдсан байдаг. Ер нь хатаасан чавганы тэжээлэг чанар нь шинэ чавганыхаас 4-6 дахин илүү байдаг. Иймд хар чавгыг хэт таргалсан эсвэл сахарын диабеттэй хүмүүс хэрэглэх шаардлагагүй юм.
Чавгыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд гэрийн нөхцөлд хатааж болно. Үүний тулд жимсийг 15 мин буцалж буй усанд хийж, хөргөөд дараа нь хатаагчид хийж 3-4 цаг байлгах хэрэгтэй. Хатаасан чавгыг тагтай саванд хийж хуурай, харанхуй газар хадгална. Ердийн хэрэглээнд чавганы шүүс /сок/-ийг өргөн ашигладаг.
Шүүсэнд шинэхэн жимсний бүхий л шинж чанар хадгалагдсан байдаг. Шүүс нь хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдгээс гадна өвлийн улиралд аминдэмийн дутагдлаас сэргийлэх сайн нөлөөтэй. Чавгыг ардын уламжлалт эмнэлгийн празтикт подагре, үе мөчний ревматизм, ходоод гэдэс, бөөрний архаг өвчинд ашигладаг, Чавганы навчийг буцалгаж бага зэргийн цууны хүчилтэй хутгааад эдээд шархыг анагаахад хэрэглэдэг
Эх сурвалж: Galuut.com