Зөвлөгөө

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их хамаарна – Хадгалаад аваарай

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинта нь сэтгэл, Мани нь эрдэнэ юм. Нийлүүлвэл Сэтгэлд юу хүссэн бүхнийг энэ насанд биелүүлэгч эрдэнэ гэсэн утга юм. Машид ховор асар үнэтэй эрдэнэ ажээ. Харин эрдэнэ гэдэг үг нь Ратна хэмээх санскрит үг бөгөөд монгол хэлэнд нутагшаад эрдэнэ болж дуудагдан сунжирчээ.Эрдэнэ гэдэг Олдохуйяа ховор нандин гэсэн утга юм.Чухаг дээд гурвыг ховрын дээд хэмээдэг үүнийг эрдэнэ хэмээн буулгадаг.

Гурван эрдэнэ хэмээх нэршил ийн бүтжээ. Эрт цагт их далайд Чандмань эрдэнэ олохоор эрэлд гардаг байжээ. Далайд усгүй харангаддаг байсанд усыг чандмань эрдэнэтэй дайлайчид зүйрлэдэг байжээ. Үүний улбаагаар ус чандмань эрдэнэ хэмээх үг гарчээ. Хамгийн хамгийн сайхан зүйлсийг чандмань гэхэд болох юм.Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана. Энэ Кармын буюу орчлонгийн хууль юм. Эцэг эхээ хайрладаг бол та энэ насандаа хайранд умбана.

Ээж ааваа хүндэлдэг бол та энэ насандаа хүндлэлийн манлай болно.Учир нь эцэг эх номын багш гурав энэ насны хамгийн том ачтан юм Эцэг эх энэ биеийг төрүүлж өсгөсөн ачтан.Номын багш хорвоо нирвааны жинхэнэ чанарыг таниулдаг ачтан ажгуу. Энэ насанд тэдгээрийг ачилсан хариу нь заавал танд эргэн ирэх жамтай юм.Эсрэгээр гомдоож эс хүндэлвээс хорвоо танд яг энэ хариуг өчиггүй барьдаг нь бас л байгалийн хатуу хууль юм. ”Эгэл бидэнд Аав ээж энэ насны чандмань эрдэнэ.Бодийн баатар сэтгэлтэнд хамаг амьтан чандмань эрдэнэБагш гурван эрдэнэ үүрдийн чандмань эрдэнэ” Чандмань эрдэнүүдээ эрхэмлэн хайрлаж явъя.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !