Зөвлөгөө

ШАР АЙРАГНЫ ГАЙХАЛТАЙ 10 АЧ ТУС – Хадгалаад аваарай

Ямарваа нэгэн үдэшлэг дуусаж бүгд сэтгэл хангалуун гэртээ буцлаа. Харин таны гэрт дүүрэн задалсан шар айрагнууд үлдчихсэн байна уу? Мэдээж та хамгийн түрүүнд асгахаа л бодох биз. Тэгвэл хаяхаа түр азнаарай. Учир нь шар айраг нэлээд ач тустай юм байна шүү. Ингээд шар айрагны ид шидийг танд хүргэе. Магадгүй та уудаггүй ч гэсэн туршаад үзээрэй.

 

1. Үс угаах: Суларсан, унаж байгаа өнгөө алдсан усанд шар айраг нэн тохиромжтой гэнэ. Нэг аяга шар айргийг саванд хийж аяганы 1/4 хүртэл буцалгаарай. Энэ нь согтууруулах ундаа ууршиж байгаа хэрэг болно. Ингээд үлдсэн шар айргийг өөрийн дуртай шампуньтайгаа холиод үсээ угаах боломжтой.

2. Мах даршлах: Исгэлэн шинж чанартай учир махыг нь зөөлрүүлэх, тослог багатай болгох чадалтай байдаг байна. Үүнээс гадна махны амтанд нөлөөлж, дарс шиг үүрэг гүйцэтгэдэг. Махаа саванд хийгээд бага зэрэг нүхлэж дээрээс нь шар айраг хийх хэрэгтэй. Хөргөгчинд хэдэн цагийн турш хийсний дараа махаа шарахад гайхалтай амттай болох болно.

3. Шарсан бүтэн тахиа: Амтгүй болсон шар айргийг уухыг хүсэх хүн гэж байхгүй л болов уу. Амтат бүтэн тахиа шарахын тулд тал лааз шар айрганд давс хийгээд тахиан дотроо хийх хэрэгтэй. Дараа нь халаасан шарах шүүгээнд цаг орчим болгоход л хангалттай.

4. Цэцэг услах: Шар айраг нь ургамалын ургалтанд сайнаар нөлөөлдөг бөгөөд нянгуудыг устгадаг. Тиймээс шар айргаар цэцэг услах нь эрүүл хурдан ургах үйл ажиллагааг дэмждэг байна.

5. Ширээ өнгөлөх: Зөөлөн даавууг шар айрганд норгоод арчихад ширээ гайхалтай өнгө орж гялалзсан өнгөтэй болно.

6. Массаж хийх: Мэргэжлийн массажистуудын хэлж байгаагаар, лаазтай шар айргаар өөрөө өөртөө массаж хийх нь нэн тохиромжтой гэнэ. Лаазтай бүтэн шар айргыг нурууныхаа голд бариад, хананд шахаад, дээш доош гулгуулна. Энэ нь булчин сулруулж, цусны эргэлтийг сайжруулах ажээ.

7. Шавьж барих: Цэвэр агаарт үдэшлэг зохиох үед оройн цагаар шавьжны хоол болчих гээд нэлээд хэцүү байдаг. Тиймээс өөрийн байгаа газраас үл ялиг зайтай хэдэн аяга, эсвэл лааз шар айргийг байрлуулаарай. Шар айрганд хууртсан шавьж таныг анхаарах нь юу л бол.

8. Гал унтраах: Гал унтраах шилдэг зэвсэг биш ч, яаралтай үед тун хэрэг болох зүйл бололтой. Хамгийн их тохиромжтой нөхцөл нь шорлог шарах үед гарах том том галын дөлийг шар айрагны тусламжтай унтрааж болох юм байна.

9. Үе мөчний өвчин намдаах: Хөлдөөсөн шар айрагтай лааз нь мөсний үүргийг гүйцэтгэх бөгөөд төмөр гадар нь хүйтнийг сайн дамжуулдаг. Тиймээс ямарваа нэгэн хүйтэн жин шаардлагатай үед хөлдөөсөн шар айргийг ашиглаж болох юм байна. Хөргөгчинд хөлдөөхдөө, лаазныхаа доор даавуу тавих хэрэгтэй. Энэ нь хэт хөлдөхөөс хамгаална.

10. Байшин барих: АНУ-ын Хьюстон хотод шар айрагны лаазны тусламжтайгаар баригдсан байшин байдаг байна. Хэвэнд цутгасан бетон хийхийн оронд, барилгачид шар айрагны лаазыг ашиглажээ.

 

Шар айраг таргалуулдаг уу?

Шар айргийг «шингэн талх» гэдэг эртний үг үндэслэлгүй хоосон яриа ч биш ажээ. Тэгэхдээ шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш. Харин түүнийг бэлтгэдэг гол түүхий эд зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг.

Энэ нь хүн хүнсийг хүсч байгаагаасаа, басхүү эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатайгаас илүү хэмжээгээр хэрэглэхэд хүргэдэг.

Мөн шар айраг амархан шингэдэг. Чухам энэ чанарт нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм. 100 гр шар айрганд 40-50 ккал илчлэг агуулагдана. Тэгвэл ийм хэмжээний сүүнд 55, усан үзмийн шүүсэнд 74, оргилуун дарсанд 80 ккал илчлэг агуулагддаг. Шар айрагны найрлаганд давс бараг л байхгүйгээс гадна өөрөө биеийн эд эс дэх давс, усны түвшинг бууруулдаг юм байна.

Нэгэнт л түүний ашиг тустай шинжүүдийг мэдэж авснаас хойш хэтрүүлэхгүй хэрэглэх л үлдлээ. Шар айргаар хоолны тусгай дэглэм барьж болох уу гэж зарим хүн асуудаг. Мэдээж болно. Гэхдээ эмчтэйгээ зөвлөх нь зөв. Шар айрганд натри бага хэмжээгээр, уураг харьцангуй бага байдаг бөгөөд өөх тос огт байхгүй. Тэгэхээр хоолны тусгай дэг барихад илүү ч тохирч мэдэх юм. Ийм зориулалттай шар айрганд агуулагдах нүүрс-усны хэмжээ бага байна.

Ерөнхийдөө, натри, уураг, өөх тосноос «зугтахыг» хусэгчид болон цусны даралт өндөртэй, цусан дахь өөх тосны түвшин өндөр хүмүүс шар айргийг ашиглан тусгай дэглэм барих боломжтой.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !