Зөвлөгөө

ШАР ЛУУВАНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АШИГ ТУС – Шэйрлээд аваарай

Лууван яагаад эрүүл мэндэд тустай вэ?

Шар лууван А аминдэм бусад төрлийн аминдэмүүд, эрдэс, хүнсний сахар агуулдаг эрүүл мэндэд тустай хүнсний ногооны нэг. Шар лууван нь каротинаар бусад хүнсний ногооноос илүүгийн зэрэгцээ витамин В1, В2, РР, Е, О, С, пантотеновын хүчил болон кали, кальци, натри, кобальт агуулдаг. Мөн хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд, эслэгүүд ба нүүрс ус их хэмжээтэй байдаг. Эдгээр нь хүний нүдний хараа, арьс, үс, тархины хөгжилд сайн нөлөөтэй. Түүнчлэн шар лууванг бөөрний болон зүрх судасны өвчтэй, циститтэй, цөсний чулуутай өвчтөн хэрэглэхэд нэн тохиромжтой.

 

Хэрхэн бэлтгэж, хоолонд хэрэглэх вэ?

Шинэхэн шар лууванг хальсладаггүй, харин ч сайн угаагаад хальстай нь хэрэглэж болно. Шар лууван маань бохиртсон, гэмтсэн эсвэд хэсэг хугацаанд хадгалсаны дараа хэрэглэх гэж байгаа бол зайлшгүй хальслах хэрэгтэй.

Шар лууванг түүхийгээр нь салат хийж идэх болон цэвэр шүүсийг нь шахаж хэрэглэвэл хамгийн тэжээллэг байдаг. Шар лууванг дангаар нь жигнэж, усанд чанаж идэж болохоос гадна бүхий л төрлийн хоолонд тухайлбал шөлтэй хоол, хуурга, соус, битүү жигнэсэн хоолонд хольц болгон хэрэглэж болно.

 

Хэрхэн хадгалах вэ?

Шар лууванг хатаж, чийгээ алдахаас сэргийлэх үүднээс элсэнд булж эсвэл гялгар уутанд хийж сэрүүн, харанхуй газар байлгана.

 

Шар луувангийн котлет

Орц: 1 кг лууван, хагас стакан хүүхдийн будаа, хоолны 3 халбага цөцгийн тос, 1 стакан сүү, түүхий өндөг 3, цайны 1 халбага элсэн чихэр, давс, үйрүүлсэн хатсан талх.

Хийх заавар: Луувангаа цэвэрлэж угаагаад дунд зэргийн шүүртэй жижиг ногоо жижиглэгч дээр үрж хөшиглөөд хоол хийх сав руугаа хийж дээр нь халуун сүү юмуу тунгалаг шөл хийж нэмнэ. Мөн элсэн чихэр, давс, хоолны халбага тосоо нэмээд үе үе хутгаж жигнэнэ. Лууван бүрэн болсон үед хүүхдийн будаагаа нэмж хутгаад зөөлөн гал дээр 5-8 минут байлгаад гал дээрээс авч 50-60°С хүртэл хөргөнө.Үүний дараа өндөгний шараа нэмж котлет болгон хэлбэршүүлээд үйрмэг талхандаа өнхрүүлж хоёр талаас нь шарна.Түүнийг цөцгийтэй хольж хэрэглэвэл амттай сайхан байдаг.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !