Зөвлөгөө

БИЛИГ УХААНЫ БУРХАН МАНЗУШИРЫН ЗҮРХЭН ТАРНИ, МАГТААЛ – Хадгалаад аваарай

Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан бөгөөд монголоор Зөөлөн эгшигт хэмээнэ. Баруун мөрөн дээрээ буруу үзэл ба мунхаг харанхуйг арилгагч сэлэм, зүүн мөрөн дээрээ Бадамлянхуа цэцэг, түүний дээр төгс гэгээрэлд хүрснийг илтгэх “Пражняпрамита” судар тавиастай байдаг. Буддын уламжлалд Жанрайсиг, Очирваань, Манзушир бурхадаар гурван эрдэнийг төлөөлөн бэлгэддэг. Манзушир нь бодьсадвагийн 10 газрыг төгс туулж гарсан учраас бурхан багшийн адил төгс гэгээрэлд хүрсэн ажээ. Манзушир бурханы тарнийг тоолон уншвал ухамсарыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. Манзуширын догшин дүр нь Жигжид бурхан юм. Хятадын нутаг дахь Утай уулыг Манзуширын орон гэдэг. Манзушир бурханы зүрхэн тарни нь “Ум ара база на ди, ум яани ли яа сууха” бөгөөд байнга уншиж байвал харанхуй мунхагаас гэтэлж, оюун ухаан сайжран тэлнэ.

Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацангийн шунлайв банш багш минь өглөө сэрмэгцээ Манзушир бурханы магтаал Ламааданг уншиж, УМ ААРА БАЗА НАДИ хэмээх зүрхэн тарнийг итгэл сүжгээр сүсэглэн залбирч уншиж байхыг захидаг байв.

Манзушир бурханы магтаал болон зүрхэн тарнийг хэн бээр олонтоо уншиж, амны уншлага болговоос дараах тус эрдэм гарах нь эргэлзээгүй гэдэг.

1. Оюун ухаан машид сайжрах

2. Ухаан санаа хурдан хурц, саруул цэлмэг болох

3. Хэл яриа тодорхой, өгүүлэхдээ мэргэн болох

4. Муу сэтгэл, үйл нисваанисын түйтгэр мунхагийн түйтгэр дарагдах, хараа соргог хурц болох

5. Олон амьтны бусдын тусад хийж буй аливаа үйлс саадгүй түргэнээ бүтэх зэрэг тус эрдэм хязгааргүй.

Өглөө эсвээс оройд Манзушир бурхандаа зул өргөн, арц уугиулан сэтгэл оюунаа төвлөрүүлэн уншина. Ингэхдээ гагц өөрийн бие төдийгүй түмэн олныг эрүүл энх, амар амгалан байхын тухайд залбирч даатган унших нь илүү тустай.

Ламаадан гомбу жамбий янла чанцаало

Ганги лодой дивний бринбрал нидар намдаг равсалва

Жинид донгүн жившин сигчир ниджи түггар лэгвам зин

Гандаг сридбий зонрар мариг мүнтүм дүн-ал жийсир вий

Дооцог гүнла вүжиг дарзэ янлаг дүгжү ёндон сүн

Врүгдар чэрдог нимон нидлон лайжи жагдог долзад жин

Мариг мүнсэл дүн-ал нүгү жинэд жодзад ралди нам

Доднай дагжин савжү тарсон ёндан лүйзог жалсрай түви гү

Жүпраг жүдан жүний жанбрай даглой мүнсэл жамъян чодлоо дүд.

УМ ААРА БАЗА НА ДИ

УМ ААРА БАЗА НА ДИ

УМ ААРА БАЗА НА ДИ

 

Бие, зарлиг, хэл, таалал ,сэтгэлийн эрдмийг магтан мөргөөд доорхи тарнийг аль болох чадахаараа олон уншиж байх нь тун чухал юм

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !