Зөвлөгөө

НҮҮР, ГАРАА УГААХАД УЧИР БИЙ – Хадгалаад аваарай

НҮҮРЭЭ УГААХАД УЧИР БИЙ

Бүсгүй та өглөө ажил, хичээлдээ хоцрохгүйн тулд нүүрээ хам хум угаагаад, өнөөх л буддаг арга барилаараа оо энгэсэг түрхээд гардаг бол анхаарлаа түр хандуулна уу.

Нүүрээ тасалгааны температуртай усаар савандахгүйгээр зайлах буюу арьсны шугамын дагуу мөсөөр илж арчина. Саван хэрэглэж болохгүй. Ердийн хэвийн арьсанд саванг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

Саванг олон удаа хэрэглэх нь арьсыг хуурайшуулж, хогжруутуулан, цочромтгой чанарыг нь ихэсгэдэг. Усаар зайлах буюу мөсөөр илж арчсаны дараа нүүрний арьсыг зөөлөн алчуураар хөнгөн хөнгөн дарж чийгийг нь шингээж авна. Ингэж угаалга үйлдэсний дараа нүүрээ хатаана.

Хамаа намаагүй арчиж болохгүйг анхаараарай. Чанга даран арчих нь арьсыг сунгаж, цагаас нь өмнө үрчлээ суулгана. Хэрэв усаар зайлж, мөсөөр арчисны дараагаар тосон түрхлэг хийх бол бага зэргийн чийг үлдээж болно. Харин гадаа гарахын өмнө чийгийг хуурай болтол шингээх хэрэгтэй.

Ердийн хэвийн арьсыг ингэж цэвэрлэж болохоос гадна төрөл бүрийн лосьоноор цэвэрлэж болно. Хөвөн ба самбайнд тос буюу лосьон шингээгээд зөөлөн арчина.

 

ГАР УГААХ ҮНДСЭН ЗАРЧИМ

Гадагшаа ямар ч газраар явсан бай гэртээ ирмэгцээ, гараа савангаар 10-20 секундийн турш угаана. Ингэхдээ юуны өмнө бөгж болон бусад зүүсгэлийг авах шаардлагатай.

Эхлээд эдгээрийг зүүж байвал салгаад, тусад нь зайлж угаана. Ер нь тахал өвчлөлийн тархалт дэлхийн хэмжээгээр их байгаа учраас эрэгтэйчүүд элдэв янзын зүүсгэл, эмэгтэйчүүд маань түр хугацаанд хумсаа урт ургуулах, наалгахаас татгалзах, аль болох богиносгох нь зохистой.

Ямар учраас энэ үйлдэлийг хийж байгаа юм бэ гэхээр хумсандаа элдэв бохирдолыг хуримтлахгүй, вирусын халдварыг өөртөө авахгүй байх боломжийг бүрдүүлэхгүйн тулд л ингэж байгааг анхаарвал зохистой. Маникюр (ялангуяа хумсны орон зайд хийдэг гадны биет) нь амархан халдварлан үрждэг. Бөгж, хагарсан лакны завсар дахь бичил биетнийг устгахад нэн хэцүү байдаг. Иймээс халдвар дэгдсэн үед хумсны будаг хэрэглэхээс ч татгалзах хэрэгтэй. Мэдээж түр хугацаагаар л шүү дээ. Таны гэр бүлийн амь нас, хумсны будагнаас хямдхан байдаг гэдэгт би лав итгэхгүй байна.

 

Эрүүл ахуйн үүднээс гарыг 2 үе шаттайгаар угаадаг.

Нэгд нь ердийн буюу гарыг механик аргаар зөвхөн ус, өргөн хэрэглээний гар нүүрний савангаар бохирдолыг зайлуулж, гарын арьсан дээрх бактерийн хэмжээг багасгадаг.

Хоёрт гарын арьсыг тусгай ариутгалын бэлдмэл буюу антисептикээр халдваргүйжүүлнэ. Энэ аргыг хэрэглэхэд гарны гадаргуугаас 99% хүртэл түр зуурын өвчин үүсгэгчүүд арилгадаг. Дашрамд өгүүлэхэд зарим саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Энэ саванг хэрэглэсэн тохиолдолд гарыг бас халдваргүйжүүлнэ.

 

Харин угаах ус нь хэт халуун, өндөр температуртай байх нь арьсны гадаргууг хамгаалдаг өөхний давхаргыг арилгах тул гар угаах үедээ халуун биш, бүлээн усыг л хэрэглэж байхыг мэргэжилтэнгүүд зөвлөдөг. Нөгөө талаар бактери дулаан орчинд амьдрах нь илүү байдаг тал бий. Бүлээн ус нь антисептик юмуу савангаас ч илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг байна. Гоо сайхны хувьд ч гэсэн халуун ус нь гарны өнгө, зүсийг алдуулах талтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Үүний зэрэгцээ гар угаахдаа тодорхой арга үйлдлийг ашиглах нь маш чухал юм, учир нь судалгаагаар гарыг буруу угаах үед хурууны үзүүр, тэдгээрийн дотоод гадаргууны бохирдолт хэвээр байсныг тодорхойлсон байдаг. Иймээс гарыг зөв угаахын тулд гараа усаар норгосны дараа хангалттай саванд.

Саванг хөөсөртөл алга хооронд нь сайн үрнэ. Нэг гарын алгаар нөгөө гарын алгаа, ар талыг хурууг, 2 гарын хурууны завсарыг үрж угаана. Хурууг үеэр нугалж, алган дотроо хурууг сайн үрнэ. Хоёр гарын хурууны үзүүрийг угаана. Эрхий хуруу, хуруунуудыг гарын алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ. Гарын шууг нөгөө гараараа тойруулан барьж мушгих маягаар угаана. Угаах үед хөдөлгөөн бүрийг дор хаяж 5 удаа давтах ёстой. Бүх үйлдэлийн үргэлжлэх хугацаа дор хаяж хагас минут байх ёстой. Гараа цэвэр усаар зайлж, гэрийн нөхцөлд бол хүн тус бүрийн өөрийнхөө алчуураар арчина. Харин гадны хүнд нэг удагийн цаасан алчуурыг өгч болно.

А. Угаагаагүй бохир гарын бохирдол

Б. Энгийн саван хэрэглэж угаасан гар

С. Ариутгалын бодис хэрэглэсэн үеийн гар

 

Бохир гар үргэлж өвчлөлийн эх үүсвэр болдог.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !