Зөвлөгөө

ТАНД ХЭРЭГТЭЙ АХУЙН ЗӨВӨЛГӨӨ – Хадгалаад аваарай

Хөлийн эвэр: Унтахын өмнө хөлөө халуун усанд дүрж дэвтээгээд хуурай болтол нь арчина. Ингээд бага зэрэг лимоны үлдэгдэлтэй хальсыг эврэндээ нааж болно. 4-5 хоногийн дараа эвэршсэн арьс тэр чигээрээ хууларч унана.

Хуучин хивс: Хивсний ирмэгүүд дээшээ эргэж мушгирсныг засаж болно. Хивсний дор хулдаас дэвсээд дээр нь нойтон алчуур тавина. Дээрээс нь дахиад хулдаас тавьж хүнд юмаар дарна. 2-3 хоногийн дараа хивсний ирмэгүүд тэгширнэ.

Угаалгын өрөөний толь: Нэг цайны халбага желатин 50 мг усанд найруулж энэ уусмалаар толио арчвал толь хэзээ ч хөлрөхгүй.

Лаа: Лааг асаахаасаа өмнө давстай усанд дүрвэл удаан асах бөгөөд гадуураа хайлж урсахгүй.

Хивс цэвэрлэхэд: Хивсийг шинэ дээр нь үслэг талаас нь бус араас нь тоос сорогчоор соруулбал сайн цэвэршдэг. Мөн хивсэнд тогтсон тосон толбыг бензин шингээсэн үртсээр үрж нэг хэсэгтээ хэвээр нь байлгавал арилдаг.

Хувцасны шкаф: Хувцасны шүүгээний хаалга, шургуулганы ирмэгийг савантай алчуураар арччихаад байвал нээх, хаахад хялбар зөөлөн болдог.

Саван: Саванг чийгтэй газар хадгалснаас хуурай газарт хадгалбал гурав дахин удаан ашиглаж болно.

Хөлсний толбо: Хөлсний толбыг нимбэгний шүүсээр арилгана.

Сүү хадгалах: Сүүнд элсэн чихэр эсвэл сод хийж буцалгавал витаминлаг чанараа хадгалахын зэрэгцээ гашлах нь бага. Үүнд нэг литр сүүнд нэг цайны халбага элсэн чихэр эсвэл чимх сод хийнэ.

Өндөг: Хагарсан өндгийг чанахдаа өндөгний хагархайд нимбэгний шүүс түрхэх буюу эсвэл чанах усандаа бага зэрэг уксус хийвэл өндөгний цагаан нь гоожихгүй.

Сармис: Арилгасан сармисыг ургамлын тосонд хийвэл хатдаггүй. Сармис шингэсэн тосоо зуушинд хэрэглээд үзээрэй.

Хутга: Зэвэрсэн хутганы зэвийг арилгахын тулд наранцэцгийн тос түрхээд 30 минут байлгасны дараа зүлгүүрээр үрнэ.

Арьсан гутал: Арьс нь муудсан гутлыг нимбэгний хальсаар арчвал өнгө орно.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !