Зөвлөгөө

ТАНЫ АМЬДРАЛЫН ТОО ХЭД ВЭ? – Хадгалаад аваарай

Та амьдралын тоогоо мэдэх үү. Хэрвээ мэдэхгүй бол төвөггүй мэдэх боломжтой. Өөрийн төрсөн гараг, он, cap, өдрийн нийлбэрээр амьдралын тоогоо гаргаж зан төлөвөө мэдэж болох нь.

Ингэхийн тулд төрсөн он, cap, өдрийн тоонуудаа нэмнэ. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоорой. Учир нь зурхайд 1-9 хvртэлх тоонууд л ашиглагддаг.

Жишээлбэл: 1972 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн хүн байлаа гэж бодъё.

1972+12+31=1+9+7+2+1+2+3+1=26 Нэг оронтой тоо болгохын тулд 26=2+6=8 гаргана. Ингэхээр наймын тоо таны амьдралын тоо болж байна гэсэн үг.

 

Нэгийн тоо: Төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг vл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч, шударга, өгөөмөр сэтгэлтэй. Сэтгэл зүрхээ хянаж сурах хэрэгтэй.

Хоёрын тоо: Эв эе найрсаг харилцааг эрхэмлэгч боловч зааж, зааварлах, тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн, урлагийн мэдрэмжтэй. Гэвч засрашгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай зан гаргадаг.

Гурвын тоо: Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зангаасаа болж алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.

Дөрвийн тоо: Амжилтанд хvрэхийн тулд мал мэт зvтгэдэг. Юу хvсч явдгаа сайн мэддэг. Идэвхитэй, шийдмэг зантай. Сэтгэлд нь ямар нэг зvйл нийцэхгvй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг. Арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтынх нь түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд vздэг.

Тавын тоо: Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг жинхэнэ “Дон Жуан”-ууд. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггvй.

Зургаагийн тоо: Түүнийг алт шиг хvн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай. Энэ чанар нь гялалзсан улс төрч болоход дэм болдог. Хайртай хvндээ үнэнч, эелдэг зантай. Хууран мэхлэхийг тэвчдэггvй. Хууртвал хэзээ ч уучилдаггvй талтай.

Долоогийн тоо: Дур булаам төрхтэй, бодлогошронгуй, ухаалаг хvмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаа дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын нэг. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггvй. Туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.

Наймын тоо: Эрч хүчтэй, хvчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хvрэхийн тулд өөрийн хvсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Өөдрөг vзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

Есийн тоо: Бие даасан, эрэлхэг, зоригтой, шийдэмгий. Ямар нэгэн ажил эрхэлбэл залхмаар яншиж vглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хvчтэй, хөдөлгөөнтэй, дэгтэй хүмүүс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !