ЧОНО АВЛАХ УЛАМЖЛАЛ БА ЧОНЫН МАХ – Хадгалаад аваарай

Монголчууд ”Цоохор мориныхоо сайныг чонын авдаа уная” хэмээн дуулсаар чонын авд мордохдоо хүлэг сайн морио унадаг байжээ.
Монгол оронд 4 төрлийн чоно байдаг:
1. Тал говь цөлд гүйдэг Цагаан чоно
2. Уул бартаанд үүрлэдэг Дэлт чоно
3. Бүх нутагт түгээмэл тархсан хөх чоно буюу Саарал чоно
4. Говьд амьдарч байсан Улаан чоно (мөхсөн гэж үздэг).
Чонын ав нь дараах төрлүүдтэй байсан.
1. Хүрээ ав тавих
2. Нохойгоор хөөж бариулах
3. Хавх тавих
4. Хөвхөнд унагаах
5. Дамжаагаар туух
6. Нум сумаар харвах, буугаар буудах
7. Нүхэнд утах
8. Хааг нь сэлбүүрдэх
9. Мориор хөөж тууж ташуур, мунаар цохих
10. Бэлтрэгийг суйлах
Чонын махыг ашиглах:
– Чонын мах галд шарж’ хуурч идвэл хүйтнээр ходоод өвдөхийг зогсоох, шингэлтийг сайжруулан хүч тамирыг сэлбэж, шүд огшихыг багасгадаг байна.
– Чонын махыг хар шөл хийж уувал уушигны өвчинд тун сайн.
– Чонын ходоод илчийг үүсгэн эс шингэснийг шингээн’ биеийн тамирыг нэмэгдүүлдэг. Ихдүүлж идвэл ховдог болно..
– Чонын хэл нь хавдар’ сахуу өвчнийг арилгах чадвартай байдаг.
– Чонын цөсийг хүний хорхойтсон шүдэнд дусаавал эдгэдэг байжээ. Мөн морины шилбэн өвчнийг засахад онцсайн байна.
– Чонын өөх нь ханиаданд сайн бөгөөд мөн адуу ханиад хүрвэл чонын өөхийг хонины шагайн чинээгээр аваад хазаарын амгайнд даавуугаар бэхлэн морио хазаарлаж багахан хөлслөөд 2-3 цаг сойж уявал эдгэдэг байна.
– Чонын шагайг биедээ зүүж явбал аюулаас авардаг гэж үздэг.. Чонын шагайг шээс боогдоход буцалгаж уувал шээс гарч эдгэдэг..
– Чонын арьсан дах оёж үсийг гадагш харуулж өмсвөл зуд турханд даарахгүй амьд гарах боломжтой…
Эх сурвалж: Бүлгэмийн жолоодогч БОДОНГУУД ДӨШ