Зөвлөгөө

НОГООН УРГАМЛЫН ХААН БУУЦАЙНЫ АЧ ТУС – Хадгалаад аваарай

Бууцай (Spinacia oleracea) нь идэж болох Amaranthaceae овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү ургамал нь баруун өмнөд Азиас гаралтай нэг наст ургамал.

30 см хүртэл өндөр болж ургах ба тал тал тийш салаалсан навч нь 2-30 см урт, 1-15 см өргөнтэй. Навчис дундаас үр нь шигтгээ мэт хэд хэдээр гардаг. Бууцайн цэцэг шар ногоон өнгөтэй, 3-4 мм голчтой байна.

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэж бүр эрт үеэс дорнын соёлд хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг. Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь саахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг.

Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “хогийн шүүр” бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй. Бууцай нь нойр хулжихаас хамгаалдаг байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !