Зөвлөгөө

ЭР НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ДАРААХ 6 ХҮНЭЭС ДЭЭР ТАВЬЖ БАЙХ ЁСТОЙ – Шэйрлээд аваарай

Эхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийгээ, насан туршид нь хайрлахаар амлалт өгсөн гэсэн үг. Тиймээс, гэрлэлтийн харилцаагаа бат бөх байлгах үүднээс, дор дурдагдах 6 хүнээс гэргийгээ дээр тавьж байх ёстой.

 

1. Хүүхдүүдээсээ илүүд тавь: Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг.

2. Төсөөллийн эмэгтэйчүүдээс дээр тавь: Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Мэдээж Та ухаантай бол ийм зүйл гаргахгүй л дээ.

3. Өөр эмэгтэйгээс хэзээд дээр тавь: Хууралт зөвхөн бие махбодынх ч бус мөн сэтгэл санааны хууралт байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь буй бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд хэзээд бэлэн байдаг. Тиймээс гэр бүл дээ, хань даа сэтгэл зүрхээ зориул

4. Ээж болон эгч, охин дүү зэрэг гэр бүлийн бусад гишүүд: Гэр бүлийн чинь нэг ч гишүүн эхнэрээс тань илүү биш. Хань, хайр нь гэдэг утгаараа эхнэрийгээ илүүд тооц. Ээжийгээ үл тоож, үл хүндэл гэсэн үг биш. Амьдралаа амжилттай сайн сайхан авч явахын тулд эхнэрээ байнга тэднээс илүүд үз. Энэ амьдрал бол зөвхөн таны гэр бүлийнх, өөр хэнийх ч биш.

5. Найз нөхдөөсөө дээр тавь: Найз нөхдөө орхихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч эхнэртэйгээ харьцах харьцаа нь, олон жилийн нөхөрлөлөөс тань үнэтэй байдаг гэдгийг ойлго. Нөхөд чинь ирж орой бүр хоол хийж өгөхгүй шүү дээ. Зовох цагт хань чинь дэргэд чинь бна.

6. Олон цагийг тань авдаг цахим “найзууд”: Гэргийтэйгээ нэг өрөөнд хамт байв ч хоорондын тань харилцааг холдуулж байдаг цахим харилцаанаас гэр бүлийн холбоо тань чухал шүү.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !