Зөвлөгөө

ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬДАР БҮСГҮЙ МИНЬ . . . – Хадгалаад аваарай

Яасан аятайхан сайхан бүсгүй вэ хэмээн эрчүүдийн мэлмий унаж, хурдхан өөрийнх болгочих юмсан гэх “Mөрөөдлийнх “-нь сэтгэлийг нь битгий шалавлуулаад бай… Өглөө танилцаад, орой нь унтаад, маргааш нь маамуутай болоод л суусан ч суугаагүй ч….!!!!!! сэтгэл, итгэлд багтаж ядсан тэвэр дүүрэн хайраа олж авсан уу гээд нэг бодоод үз дээ…Үгүй дээ ингэж ч хурдан бүсгүйн замилангийн үнэ цэнээ алдаж болохгүй ээ… Энэ үнэ цэнэ гэдэг бүсгүйчүүд биднийг үргэлж дагаж явдаг юм.

Ханьсаад амьдарсан ч нөхөртөө “ЭНЭ МААНЬ..ИХ ХҮЧТЭЙ…EР НЬ ЯАЖ Л БОЛ ЯАЖ АМЬДАРЧ ЧАДАХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ АЙХТАР ХҮН ШҮҮ “… гэж доторх бодол санаанд л дэвттэл ойлгуулах ёстой юм шүү дээ… ЭНЭ НАДААС ХОЛДООД ХАМРААРАА ГАЗАР ШААНА… гэх балай бодлыг нөгөө хүндээ хэзээ ч төрүүлж болохгүй… Нөгөө этгээд эл далий ойлголтыг гүн тээвэл үүнээс үүдээд хүчирхийлэл ч үүснэ.Үгүйсгэх аргагүй ээ… Бүсгүй гоо, ухааныг хүсэж мөрөөдөж тэмүүлсэн хайрласан эрчүүдийнхээ энэ мэдрэхүйг уртасгаад өгөөч яадын юу нь болохгүй буй???? Тэнд намайг хайрласан гүн хайр байгаа бодохоор сайхан байгаа биз дээ..Энэ чинь бүсгүй хүний үнэ цэнэ бус уу…

Тэрнээс яарсан горьдсоных нь урдуур нь гүйж ороод л бүгдээ зориулаад л…!!!!! “Хайр аа … гэж хадуурч нэрийдлээд байх юм даа…Охид бүсгүйчүүд минь… Цаг хугацаа явах тусам биe биeсээ танихаас, цагийн зүүтэй уралдаад амьдрал дардан болчихдоггүй юм.. Яарсан хүн даардгийг бүү март… Үнэ цэнэтэй байя гэвэл танилцсан хэн нэгэнтэй дотносох гэж бүү яар…!!!

Xаниа олж чадсаaн хэмээн бахадвал өөрийнхөө үнэ цэнээ өдөр өдрөөр мэдрүүл, мэдүүл. “Эхнэрээсээ илүүг лав олохгүй юм даг… гэх үзэл бодлыг сэтгэлд нь шившээд, тарнидаад бүр шивээд, сийчээд өг… За тэгээд чиний үнэ цэнийг мэдсэн, мэдэрсэн хэний ч өмнө сая бардамла.Ингэхээр чамд хүссэн эс хүссэн ч хүндэтгэл гээч нь зууралдаад л ирнэ.ЭНЭ ЧИНЬ Л ҮНЭ ЦЭНЭ шүү дээ. Хэзээ хойно үсэндээ буурал үйсэн цагтаа үнэ цэнэтэй амьдарч буйснаа мэдрэх нь хамгийн сайхан тансаглал юм даа.. Бүсгүй хүн өөрийн үнэ цэнээ л өндөр өртөгт тавь…. Хөнжилд яараад бүсгүйн заяа жаргадаггүй юм. Хямдхан зуурдханг бүсгүйн тавилан тамшаалдаггүй юм. Үнэ цэнэ гэx тансаглалаар бардам зангаа сүлдэг юм. Өтөл насанд үүний гоёо нь гялдаж, бяд нь амтагддаг юм даа…

 

Сэтгүүлч С.Амина.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !