Зөвлөгөө

ТАМИР ДОРОЙТСОН ХҮН НОХОЙН ХОШУУНЫ ХАНД УУВАЛ БИЕ САЙЖИРНА – Хадгалаад аваарай

Нохойн хошууг Монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Хөгшин хүн, тамир доройтсон хүнд 2 халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч хагас литр усанд хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгаж хучаад, шөнөжин хандлан шүүнэ. Түүнийгээ зөгийн балтай хольж, өдөржин цай мэт уувал биеийн чалх сайжирч, судас хатуурахаа больдог аж.

Ханиад томуу туссан үед нохойн хошууны хуурай жимсийг үрж нухаад хоолны таван халбагыг 1 литр усанд хийж гал дээр 10минут буцалгаж 8-10 цаг болсны дараа шүүнэ. Үүнийгээ өглөөнөөс эхлээд 2-3 цаг тутамд зөгийн бал, жимсний чанамал зэрэгтэй холиод уух хэрэгтэй. Харин уусныхаа дараа амаа заавал усаар зайлна. Учир нь, хүчил нь шүдний пааланг гэмтээчихдэг аж. Ингэж 7 хоног уухад өвчин бүрэн илааршдаг. Нохойн хошууны үр С аминдэмээр баялаг. Түүнд агуулагдах С витамин нь үхрийн нүд жимснээс 10, нимбэгнээс 50, амимнаас 100 дахин их болох нь батлагдсан гэнэ.

Үр жимсний дотроос С витамин, аскорбины хүчлийг хамгийн ихээр агуулна. Мөн B, K, P провитамин, А витамин агуулсан органик хүчил, пектин, эрдэс ба аргаах бодис ( Аргаах бодис гэдэг нь арьсыг идээлэх чанартай янз бүрийн молекул масстай ургамлын гаралтай полифенолт нэгдэл юм) агуулна. Түүнийг 9-р сард улайж эхэлж байх үед нь хураан сүүдэр газар хатааж бүтэн жилийн турш хэрэглэж болно. Хандыг бэлтгэхдээ буцалгасан 200мл бүлээн усанд хоолны 1 халбага нохойн хошуу хийж савныхаа тагийг тавьж, 10-12 цаг байлгана. С витамин ихтэй учир чийг бамын өвчин, ходоодны хүчил багадсан, өндөр настай болсноос тамир тэнхээ муутай болсон хүмүүс бэлтгэсэн хандыг зөгийн балтай хольж хэрэглэнэ.

Ханиад, хойр хулжих, цусны даралт ихсэх, элэг цөсний архаг өвчтэй, бөөр үе мөч өвчилсөн үед хандыг хооны халбагаар ууна. Нохойн хошууг хаван хөөх, уушигны сүрьеэ өвчний үед зөгийн бал, чацарганы шүүстэй хольж уухаас гадна халуун сүү, цөцгийтэй хэрэглэвэл илүү ач тустай байдаг ажээ. Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар 3 удаа уух сайн. Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10гр жимсийг 200гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна.

Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны ханднаас өдөрт 4 удаа шилэн аягаар 7 хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугддаг гэнэ. Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн балыг хольж ууна. Нохойн хошууны жимсний 500гр ханданд 15гр зөгийн бал хольж болно.

Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэх зэрэгт нохойн хошууны тоёслог хандыг самбайнд шингээж өдөрт 2 удаа тавина.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !