Зөвлөгөө

АДУУ ШИЙРДДЭГ АРСЛАН – Хадгалаад аваарай

Завхан аймаг Мягмаржав хэмээх хоёр хүчит арслантай. Ду.Мягмаржав нь 50-иад оны дундуур ид сайхан барилдаж төрийн наадамд дөрөв давахын зэрэгцээ Завхандаа Алдархааны алдарт Борхүүгийн Сэрээтэрийг хоёр ч удаа хаяж түрүүлсэн, аймагтаа нийт гурвантаа магнайлсан нэрт бөх байв. Харин Дү буюу Дүгдэлийн Мягмаржав арслан 80-90 онд ид сайн барилдаж байв. Завхан аймгийн баяр наадамд гурав дараалан түрүүлж, хоёр үзүүрлэсэн энэ алдарт бөх Сантмаргац суманд 1963 онд төржээ. Наймдугаар анги төгсөж илгээлтээр Цэцэн-Уул сумын “Улаантуг” нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд татагдав.

1981 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт хувиарилагдан алба хаав. Түүний цэргийн албанд байхдаа бяр чадлаа гайхуулсан тухай ийм нэг яриа байдаг. Агт хариулж байхдаа чөдөр нь тасарсан морь айлын гадаа хөөж ирээд уяатай морины дэргэд очиж зогсоход нь уг морины дөрвөн хөлөн дундуур хөөж ирсэн мориныхоо хойд хөлний чөдрийн сумнаас татаж хүнээр оосорлуулснаар “Завханы морь шийрддэг цэрэг “ хэмээн алдаршсан гэдэг.

Энэ дуулианыг Х.Баянмөнх аварга сонсож “Алдар” нийгэмлэгг авсан боловч өөрийн хүсэлтээр халагдаж нутагтаа очиж мал маллажээ. Энэ үед нутгийн ах аймгийн арслан С.Юнрэн Завхан аймгийн төвд авчран дасгалжуулж 1985 онд Архангай аймгаас арслан цол хүртэж 1986, 1987, 1988 онд өөрийн аймгийн баяр наадамд завсаргүй түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, дөрвөн удаа шөвгөрсөн бөгөөд улсын баяр наадамд 3 удаа барилдахдаа 2 удаа хоёр давж нэг удаа гурав давж байсны дээр улсын сорилго барилдааид 9 удаа оролцож амжилттай барилдаж байв. Дархан авзрга Х.Баянмөнх, улсын арслан М.Лхагва нарын нэрэмжит баруун бүсийн болоод аймгийн аварга шалгаруулах сорилго барилдаанд 18 удаа оролцон барилдаж 6 удаа түрүүлж, 4 удаа үзүүрлэн, 3 удаа шөвгөрч байжээ.

Тува улсад болсон Монгол туургатны барилдаанд үзүүрлэсний дараа бөхчүүд чулуу өргөх тэмцээн явуулж улсын заан Ө.Тулгаа түрүүлж, Дү.Мягмаржав арслан II байрт шалгарч байжээ. Д.Мягмаржав арслан давуулж гуядах, тахимдах, шуудагны барьцнаас шахаж татах мэхүүдийг голчлон хийдэг самбо, жудо бөхөөр хичээллэн олон улсын чанартай тэмцээнд барилдаж улсын аваргаар нэг удаа шалгарч байжээ. Спортын мастер цол цол хүртэж Улс аймаг бүсийн тэмцээний 30 гаруй алт мөнгө хүрэл медаль хүртсэн байна. Арслангийн бяр хүчний талаар “Намрын тарган азаргыг 4 хөлийг нь чөдөрлөөд цавь, сугаар нь хоёр гараа хийж өргөж байсан, нүүрс ачсан самосвал машинаа унахад босгох гэж өргөсан, ноос ачсан хоёр 3ИЛ-130 машины завсар хавчуулагдчихаад их удвал хэцүүдэхээр байсан шүү гэж ярьсан, тормозгүй мотоциклийг хоёр хөл дээрээ жийж татаж зогсоож явахад гутлын өсгий л тэсэхгүй юм байна гэж байсан” гээд олон сонирхолтой яриа байдаг.

Монгол улсын заан Тулгаа “Би хүний хөл аваад алдаж үзээгүй байсан Завханы арслан Д.Мягмаржавын хөлийг аваад нэг удаа аваад алдаж байсан мөн ч бяртай шүү бэлтгэл, дасгалаа тасралтгүй зөв хийгээд барилдсан бол улсын зааны эрэмбэтэй бөх дөө гэж ярьж байсан гэдэг. Хэдийгээр арслан маань нарт хорвоог орхин одсон ч алдрыг нь мөнхжүүлэх, залгамж халаа бөхчүүдийг бэлтгэх зорилгоор Д.Мягмаржавын нэрэмжит барилдааныг төрөлх сумын сургуулийн сурагчдын дунд насны ангиллаар жил бүр зохион байгуулж байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !