Зөвлөгөө

ГАЙХАМ САЙХАН ГАЛУУТЫН ХАВЦАЛ – Хадгалаад аваарай

Баянхонгор /МОНЦАМЭ/.

Гүнзгий, эгц цавчим, давчуу хавцлаар голын ус эрчлэн хуйларсаар урсана. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг бөгөөд хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь гойд сонин. Энэ ч утгаараа гэрэл зураг сонирхогчдын болон шувууны аялалд гойд нийцэх газрыг уншигчиддаа танилцуулъя.

Эл гайхамшигт байгалийн “үзэгдлийг” Баянхонгор аймгийн төвөөс 75 километр, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим километрт харж болно. Галуутын хавцал гэх үзэсгэлэнт, сонирхолтой тогтоц бүхий тус газар нь дотоод, гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг билээ.

Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа хоёр километр орчим урт “Галуутын хавцал”-ыг үүсгэжээ. Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ, боргио үүсдэг байна.

Хvйтэн тунгалаг гол цавчим сvрлэг хавцлын дундуур харгиатан урсахын хажуугаар Монголд байдаг шувуудын олонхи төрөл зүйл нь энд бий.

 

Галуутын хавцал уран сонин домогтой

Олгой нуураас хаалган ам хүртэл маш том нуур цэлэлздэг байжээ. Түүнийг Тоть нуур хэмээнэ. Нэгэн шөнө нүсэр их чимээ шуугиан гарч, том нүүдэл яваад өнгөрөх мэт болж, маргааш өглөө гэхэд мөнөөх Тоть нуур савнаасаа хальж мэлтрээд Бумбаны нурууг сэтлэн, Цагаан нуурын голд нийлсэн байв. Сэт татагдсан тэр нуруунаас Галуутын хавцал үүссэн аж. Алга болсон Тоть нуурын үлдэгдэл ус нь хонхор хотгорт хоцорч, одоогийн Олон нуур, Олгой нуур, Холбоо нуур болон нэршсэн гэх уран сонин домог бий.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !